Хакүхо Даваажаргал өөрийн цомын нэрэмжит уламжлалт тэмцээнээ Осака
мужийн Сакаи хотод зохион явууллаа. Хакүхогийн цомын төлөө Японы бага,
дунд сургуулийн 500 гаруй сурагчаас гадна, Монгол, Өмнөд Солонгосоос
уригдаж очсон арваад хүүхэд өрсөлджээ. Багийн тэмцээний сүүлчийн шатанд
Монголын баг япон хүүхдүүдэд ялагдсан байна.

Хакүхо Даваажаргал өөрийн цомын нэрэмжит уламжлалт тэмцээнээ Осака мужийн Сакаи хотод зохион явууллаа. Хакүхогийн цомын төлөө Японы бага, дунд сургуулийн 500 гаруй сурагчаас гадна, Монгол, Өмнөд Солонгосоос уригдаж очсон арваад хүүхэд өрсөлджээ. Багийн тэмцээний сүүлчийн шатанд Монголын баг япон хүүхдүүдэд ялагдсан байна.
Тэмцээнд гуравдугаар сарын газар хөдлөлт, цүнамид нэрвэгдсэн мужуудаас хүүхдүүд ирж оролцжээ. Хүүхдүүдийг дэмжихээр Токиогоос Тоёоношима, Кёкүтэнхо нарын бөхчүүд ирсэн байна.