Өчигдөр Уругвайн нийслэл Монтевидо хотод үргэлжилж байгаа Өмнөд Америкийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр Аргентиний Гадаад харилцааны яамны орлогч сайд Иван Хейн зочид буудлын өрөөнд дүүжилж, амиа хорлосон байдалтайгаар олджээ. 33 настай тэрбээр ерөнхийлөгч Кристина Фирнандизийн Засгийн газрын хамгийн чадвартай, залуу боловсон хүчин гэж үнэлэгддэг байсан аж. Ерөнхийлөгч, хатагтай Фирнандез түүнийг амиа хорлосон тухай мэдээг сонсоод тэр даруйдаа хурлыг орхиж явсан байна. Иван Хейн энэ оны 10-р сард Аргентинийн эмэгтэй ерөнхийлөгч дахин сонгогдоход Гадаад харилцааны яаманд ажиллах болжээ. Түүнийг амиа хорлосон гэдэгт олон хүн эргэлзэж байгаа бөгөөд цагдаа нар мөрдлөг явуулж эхэлсэн байна.
Б.Баяр

