Гонконгд өнгөрсөн долоо хоногт H5H1 вирусээр дамждаг шувууны ханиадаар гурван шувуу үхсэний дараа 17 мянган шувууг устгажээ. Өчигдөр хоёр зэрлэг шувуу мөн энэ ханиадаар өвчилж, үхсэн байхыг олсон байна. Тиймээс Засгийн газар нь амьд шувуу импортоор оруулах болон дотооддоо худалдахыг хоригложээ. Баасан гарагт шувууны ханиадны вирус илэрсэн нэгэн дунд сургуулийн хичээлийг зогсоосон байна. Өмнө нь 2003 онд Гонконгд САРС буюу амьсгалын замын халтай хам шинжээр 300 гаруй хүн нас барж байсан тул ийнхүү урьдчилан сэргийлэх арга хэмжээг яаралтай авч байгаа аж.
Б.Баяр

