Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Оюунцэцэг: Манайх шиг сайн хөгжсөн дуу хөгжимтэй улс өөр хаана ч байхгүй

2011-12-21
0
ЖИРГЭХ
  "Норовбанзад сан" Монголын соёл урлагийн шилдгийн шилдэг бүтээлд олгох Соёл урлагийн дээд хүндэтгэл "Норовбанзад шагнал"-ыг бий болгож, эздэд нь гардуулсан нь өнгөрсөн долоо хоногийн онцлох үйл явдал байлаа. Шилдэг уран бүтээл, шилдэг уран бүтээлч, шилдэг урлагийн оюуны бүтээл гэсэн төрлөөр хоёр жил тутам олгохоор болсон энэ шагналын шилдэг урлагийн оюуны бүтээлийн анхны эзнээр хөгжим судлаач Д.Оюунцэцэг шалгарсан юм. Хатагтай Д.Оюунцэцэг уртын дууг монголчуудын бүтээсэн сонгодог урлаг болохыг анх удаа шинжлэх ухааны судалгаа, шинжилгээнд тулгуурлан баталсан урлаг судлалын ухааны доктор хүн. "Хобби" сургуулийн захирал, СУИС-ийн удирдах болон эрдмийн зөвлөлийн гишүүн, хөгжим судлаач хүн юм. Түүнтэй ажил амьдрал, уран бүтээлийнх нь талаар дэлгэрэнгүй ярилцсанаа хүргэе.
  "Норовбанзад сан" Монголын соёл урлагийн шилдгийн шилдэг бүтээлд олгох Соёл урлагийн дээд хүндэтгэл "Норовбанзад шагнал"-ыг бий болгож, эздэд нь гардуулсан нь өнгөрсөн долоо хоногийн онцлох үйл явдал байлаа. Шилдэг уран бүтээл, шилдэг уран бүтээлч, шилдэг урлагийн оюуны бүтээл гэсэн төрлөөр хоёр жил тутам олгохоор болсон энэ шагналын шилдэг урлагийн оюуны бүтээлийн анхны эзнээр хөгжим судлаач Д.Оюунцэцэг шалгарсан юм. Хатагтай Д.Оюунцэцэг уртын дууг монголчуудын бүтээсэн сонгодог урлаг болохыг анх удаа шинжлэх ухааны судалгаа, шинжилгээнд тулгуурлан баталсан урлаг судлалын ухааны доктор хүн. "Хобби" сургуулийн захирал, СУИС-ийн удирдах болон эрдмийн зөвлөлийн гишүүн, хөгжим судлаач хүн юм. Түүнтэй ажил амьдрал, уран бүтээлийнх нь талаар дэлгэрэнгүй ярилцсанаа хүргэе.

- “Норовбанзад шагнал" хүртсэнд тань дахин баяр хүргэе. Танд энэ шагнал хэр үнэ хүндтэй санагдаж байна, урам зоригийг тань хэр хурцлав?
- Хурцалсан, үнэхээр хурцалсан. Би уртын дууны гарал, хувьслын судалгааны ажлаа 1990 онд хамгаалсан юм. 21 жилийн дараа үүнийг минь үнэлж байна. Үнэлэх, үнэлэхдээ агуу Норовбанзадын нэрэмжит шагналаар үнэллээ.

- Бүр 1990 онд хамгаалсан юм уу?
- Тэр том судалгааг хийчихээд олонд таниулахгүй явсанд миний ч гэсэн буруу бий. Уртын дууны гарал үүслийн судалгаагаа орос хэлээр Москвагийн консерватурт хамгаалсан юм. Монголдоо ирчихээд ном болгож хэвлүүлье гэхээр мөнгө байхгүй. Ерөөсөө мөнгө төгрөгтэй холбоотой болчихдог юм билээ. Энэ хооронд сургуулиа хөл дээр нь босгох гэж зүтгэлээ. Цаг хугацаа ямар хүлээх биш. Одоо овоо мөнгөтэй боллоо гээд эхэлж орос хэлээр нь хэвлэж гаргаад, дараа нь монгол хэл дээр буулгасан.

- Эхлээд орос, дараа нь монгол хэл дээр. Зүй нь бол монгол, тэгээд орос баймаар?

- Би унаган орос хэлтэй. Оросоос монгол хэл рүү буулгана гэдэг хүнд байсан. Н.Жанцанноров дарга надад орчуулж өгнө гэсэн ч ажил төрөл, бие хаа нь болдоггүй ээ. Одоо бидний үе хөгширч явна шүү дээ. Яана аа, Оюунцэцэгээ ёстой амжихгүй байна гэхээр нь өөрөө монгол хэлээр орчуулаад хэвлэлд өгсөөр байтал 2005 он ч гарлаа. Ийм болохоор монголчууд уртын дуу сонгодог урлаг, дэлхийн урлагийн том үзэгдэл гэдгийг мэдэхгүй байгаа юм. Яаж ч мэдэх вэ дээ, миний хийсэн судалгаа миний ширээн дотор хав дараастай байсан юм чинь.

- Уртын дууг ЮНЕСКО-д бүртгүүлэхэд энэ судалгаа гарсан байж дээ?

- Ард түмний гар дээр очих нь оройтсон болохоос биш, наана нь бүгд мэдэж байсан. Хөгжмийн урлагийн анхны доктор төрлөө гээд сонингоор шуугиж л байсан үе. Манай төр, засаг уртын дууны энэ судалгааг мэдэхгүй байсан гэвэл худлаа. Зүгээр л би ийм агуу судалгаа хийлээ гэж энд тэнд гүйж яваагүй учраас ийм орой үнэлүүллээ. Төр, засаг маань миний хийснийг хэзээ үнэлэх бол гэж хүлээгээд, хараад л байдаг байсан. Энэ жил Төрийн шагналд нэр дэвшүүлэхээр нь их ч баярласан. Би яг авна гэж бодож байсан. Гэтэл монгол поп тоглолт хийлээ гээд дуучин Д.Болдод өгчихсөн. Би хувьдаа гомдсон, аймаар гомдсон. Миний судалгааны ажлыг концерт тавьсантай зүйрлүүлбэл ёстой уучлаарай байхгүй юү. Ерөнхийлөгч арай л хөнгөн хандсан юм болов уу. Төрийн шагналд нэр дэвшээд авахгүй бол таван жилийн дараа дахин дэвших эрхтэй болдог. Миний нас хэд билээ, таван жил гэдэг надад үнэхээр урт хугацаа. Би гайхуулж байгаадаа биш, би үнэхээр судалгааны том ажил хийсэн. Уртын дуунд өмнө нь байгаагүй судалгаа гэсэн. Шинжлэх ухааны хоёр, гурван том ололт дотор нь байгаа.

- Та уртын дуунд хэзээнээс дурласан хүн бэ?

- Миний багад манай гэрт зочид их ирнэ ээ. Найран дээр аав сайхан уртын дуу дуулна. Тэр үед уртын дуу ямар сайхан урлаг вэ гэдэг бодол миний толгойд ордоггүй байсан. Хүүхэд байсан болохоор ойлгодоггүй ч байсан байх. Сурагч байхад миний гар өвдөөд төгөлдөр хуурын ангиас онолын анги руу шилжсэн юм. Онолын ангийн шалгалтуудаа онц өгсөн учраас манай сургууль Чайковскийн консерватурт шалгалтгүйгээр элсүүлж байлаа. Би чинь их том боловсрол эх орондоо авчирсан хүн шүү дээ. Тэр том сургуулийн онолын ангид сурна гэдэг хүн болгонд олддог завшаан биш.

- Тэр үеэс уртын дуу таны со-нирхлыг татсан хэрэг үү?

- Тэр үед уртын дууг нэг л өөр гэдгийг мэдэрдэг байсан. Ерөнхий сайд байсан Санжийн Баяр байна шүү дээ, бид хоёр бүр маргалдаж байсан байхгүй юү. Гэхдээ уртын дуу үнэхээр агуу урлаг гэдгийг батлах ямар ч баримт байгаагүй. Зүгээр л зүрх сэтгэлээрээ мэдрээд байдаг. Намайг төгсч ирсний дараа Б.Шарав төгсч ирсэн. Дипломных нь ажлыг хартал уртын дуу, морин хуурын гоцлолтой нэгдүгээр симфони. Симфони төрөлд хэзээ ч байгаагүй үзэгдэл. Сонстол симфонийнх нь хэлбэрт алдаа гарсан шиг санагдаад байх юм. Тэгэхээр нь чи нэг оршлоо хас, ихдээд байна гэтэл үгүй гээд тас зүтгэж байна. Би дотроо Шарав Хэнтийн, уртын дууны нутгийн хүүхэд. Тэгэхээр уртын дуунд учир байна. Шаравын ген уртын дуугаа мэддэг учраас симфонид нь нөлөөлж. Би европ соёлтой, уртын дуу мэдэхгүй байж энэ хүнийг хамаагүй шүүмжилж болохгүй юм гэж бодсон. Тэгээд уртын дуу барьж авъя гэж бодсон доо.

- Уртын дуу бол дэлхийн сонгодог урлаг гэдгийг ялангуяа оросуудад хүлээн зөвшөөрүүлэх амаргүй даваа байх шүү?
- Зэрэг хамгаалахад миний удирдагч багш Чайковскийн нэрэмжит Москвагийн консерваторын профессор Дж.К.Михайлов их тус болсон. Ажлаар Москвад хуралд оролцож байх маань анх намайг харж л дээ. Тэгээд энэ охины шавь болгож авахад татгалзах юм алга гээд зөвшөөрсөн. Багшийндаа анх очихдоо Монголын хамгийн мундаг төгөлдөр хуурч Т.Цолмонгоо дагуулж очлоо. Амьхандаа Ренчин Бямбаев гуайн зээ охин гээд урдаа барьж байгаа юм. Цолмон бид хоёр их найз аа. Тэгэхэд багш маань чи яаж хийх бодолтой байна гэнэ. Тэгэхээр нь ноотлоод, ноотолсон дээрээ анализ хийнэ гэлээ. Танайх уртын дуугаа ноотолдог байсан юм уу гэхээр нь үгүй л гэсэн. Багш тэгвэл та ингэж бичээд хэнд хэрэгтэй юм, монголчууд яаж хоорондоо мэндэлдэг юм, ямар байгалийн дунд амьдарч, яаж хооллодог юм, баяр наадмаа хэрхэн тэмдэглэдэг юм. Энэ бүхэн байх ёстой. Эндээс танай уртын дуу төрсөн, үүнийг судал гэсэн үүрэг өглөө. Ингээд би түүх, яруу найраг, зан заншил бүхнийг судлах хэрэгтэй болсон.

- Уртын дуу бол дэлхийн сонгодог урлаг гэдгийг та хэрхэн судалсан юм бэ?

- Хил залгаа хятад, оросуудад уртын дуу яагаад байхгүй байгаа юм гээд судалтал XV зууны үеийн орос ардын дуунд манай уртын дууны хэлбэр байна аа. Харин XIII, XIV зуунд манайд сонгодог жанр аль хэдийнэ тогтсон байсан. Чингис хаан тэр үед л дэлхийн талыг эзэлсэн биз дээ. Тэгэхээр сонгодог урлаг манайхаас эхлэлтэй нь гарцаагүй байгаа юм. Манайхан морьтойгоо давхиж явахдаа уртын дуугаа дуулахгүй байна гэж байхгүй. Тэр дууг сонсч байсан оросуудын толгойд орохгүй байна гэж байхгүй. Хүн сонссоноо өөрийн мэдэлгүй өөрийн юм шиг болгож гаргадаг. Тэгэхээр манай уртын дууны нөлөө дэлхий даяар байгаа юм. Үүнийг хэн ч хэлээгүй байгаа.

- Тэгвэл сонгодог урлагийн суурь нь уртын дуу байх нь ээ?
- Байж болно. Би хөгжим судлаач хүн болохоор Италийн дуурийг дэндүү сайн мэднэ. Нэг өдөр машин дотроо дуурь сонсоод явж байтал гэнэт энэ чинь уртын дуу юм байна шүү дээ гэж бодогдсон. Сонгодог төрөл гурван ангит хэлбэртэй. Уртын дуу мөн ялгаагүй гурван ангит хэлбэртэй. Ямарваа нэг сонгодог урлаг нэг том оргилтой байдаг. Манайх мөн ялгаагүй тийм оргилтой. Дэлхийн хөгжим судлалд аяархан мөч гэж байдаг юм. Үүнийг С.Рахманинов анх удаа “Төгөлдөр хуурын хоёрдугаар концерт”-доо гаргаж ирсэн нь маш том ололт гэдэг юм. Уучлаарай, манай шуранхайд тэр аяархан мөч явж л байдаг. Би олон үндэстний ардын дууг сонссон. Манайх шиг хөгжсөн нь хаана ч байхгүй. Гайхалтай байгаа биз дээ.

- Үнэхээр гайхамшигтай юм байна?

- Би өөрөө гайхаад байдаг юм. Яагаад гэж бодож байгаад газар нутагтай холбоотой гэсэн таамаг гаргаад байгаа. Манайд энергийн хоёр том төв байдаг. Тийм учраас Чингис хаан төрсөн юм болов уу. Мэдэхгүй ээ, энэ их сонин. Уртын дуу гарч ирнэ гэдэг заримдаа надад тэнгэрээс заяасан юм болов уу гэж бодогддог. Тэр үеийн хүмүүс ингэж зохиосон гэхээр сэтгэлд багтдаггүй юм. Уртын дуунаас их олон зүйл олж мэдсэн. Миний уурлаж бачимддаг нэг зүйл бол манайхан Монгол ардын уртын дуу гэж зарладаг. Яагаад ардын гээд байгаа юм бэ гэхээр ард түмний өмч гэдэг. Тэгвэл Гончигсумлаа гуайг ардын хөгжмийн зохиолч гэх үү. Ардын гэдэгт бүүвэйн дуу, цэргийн дуу гэх мэтчилэн дуу орно. Уртын дуу бол тэс өөр. Ардын дууг хүн болгон дуулчихна. Бүүвэйн дууг ээж болгон аялчихна. Тэгвэл уртын дууг чи дуулж чадах уу.

- Бараг чадахгүй дээ.
- Би ч чадахгүй. Уртын дууг цаанаасаа заяагдсан, сонгомол хүмүүс дуулдаг юм билээ. Монгол хүний хоолойны өнгө дэлхийн бүх хүнээс өөр. Манай дуучид Итали, Орос гээд аль ч орны сонгодог дуурийн ариг дуулж чаддаг. Яг тэр орны дуучин шиг нь. Гэтэл манайхан задгай хоолойгоор богино дууг авдаг даа. Богино дууг гадаад хүн яг бидэн шиг хэзээ ч дуулж чадахгүй юм билээ. Тэгэхээр уртын дууг бүр чадахгүй. Богино дуунд бас өөрийн гэсэн өнгө, хэмжээ бий. Норовбанзад гуайг богино дуу дуулсныг сонсохоор Дорждэрэм гуай, Түмэндэмбэрэл гуайгаас өөр байгаа юм. Уртын дуугаа дуулахаар тэс өөр. Үүнээс Норовбанзад гуай жинхэнэ уртын дууч, Дорждэрэм, Түмэндэмбэрэл гуай жинхэнэ богинын дууч юм байна гэж бодсон. Аль аль нь том мэргэжил. Одоо бодоход манай богино дуу ч сонгодог урлаг юм шиг билээ. Үүнийг судлаачид судалж, батлах ёстой. Би бол чадахгүй. Миний нас, хүч чадал хүрэхгүй. Чи надаас энэ шагнал хэр хурцлав аа гэж дээр асуусан даа.

- Тийм.
- Би одоо хоёр том ном гаргана. Өмнө нь хэнд ч хэрэгтэй юм гээд эхлүүлснээ хаясан байсан юм. Одоо үргэлжлүүлнэ. Эхнийх нь хөгжмийн онолын сурах бичиг байгаа. Ноот мэдэхгүй ч хөгжим хөөрхөн тоглодог хүүхдүүд байдаг даа. Тэдэнд зориулж байгаа юм. Хоёр дахь нь сонгодог урлагийг хүн сонсоод яаж ойлгох вэ гэдгийг энгийн хэлээр тайлбарлаж бичсэн цомогтой ном байгаа. Дээр нь хүч чадал, нас хүрэх юм бол СУИС, ХБК-ийн оюутнуудад зориулж зохиолууддаа анализ хийхийг зааж өгнө.

- Уртын дуу сонсохоор танд юу бодогддог вэ. "Уяхан замбуутивийн наран"-г сонсохоор надад лав талд нар мандаж байгаа дүр зураг нүдэнд бууж, сэтгэл нэг л амар амгалан болдог?
- Хүмүүст яг чам шиг мэдрэгддэг гэдэг. Би үнэнээ хэлчих үү. Би ингэж төсөөлж чаддаггүй юм. Миний мэргэжил үймүүлдэг шиг байгаа юм. Сонсохоороо энэ нугалааг ёстой тасархай хийлээ, энэ дээр жаахан ингэчихлээ гээд дандаа ноотоор нь боддог. "Уяхан замбуутивийн наран"-г сонсоод сэтгэл дээд цэгтээ хүрч хөдөлсөн үе бол бий. Би энэ судалгааны номдоо "Уяхан замбуутивийн наран"-г ноотлох гээд чадаагүй. Уг нь гайгүй их дуу ноотолж тавьсан юм. Норовбанзад гуайн энэ дууг дуулсан олон хувилбар бий л дээ. Хамгийн мундаг дуулсан нь Оросын “Монголскыө народные песни” гэсэн шар хавтастай пянзан дээр байдаг юм. Үнэн тансаг. Дунд нь гайхамшигтай нэг нугалаа хийдэг юм. Тэр бичлэгийг сонсч ноотлох гэхээр сэтгэл огшиж, нүднээс нулимс гараад чадаагүй. Хэд дахин оролдоод ч чадаагүй. Уйлаад болохгүй юм билээ.
Л.Мөнхзаяа

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ч.Дашням: Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэхдээ орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар сургаж байна
Э.Дашгаадан: “Цагдаа судлал” бакалаврын хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэхээр бэлтгэж байна
Багш нарын нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
Өнгөрсөн онд үйлдэгдсэн залилах гэмт хэргийн 89,2 хувийг арилжааны 9 банкны 30,162 дансыг ашиглан үйлдсэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (127.0.0.1)
    С.Цоодол Дорждагва гэдэг алдартай хүмүүсээс бэлэн будаа идэж хуулан бичлэг хийгээд өөрийн хийсэн юм Орос рүү орчуулсан байхдаа . Үнэндээ ганц уртын дууны бүтэн үг мэдэхгүй эмээ дээ.Супер оюуны бүтээл хулгайлагч луйварчин.
    2024 оны 07 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 14,000 жилийн түүхтэй "Бэлгэвч"-ний талаарх хачирхалтай баримтууд
    3 мин
  • Д.Баярхүү: УИХ-ын дарга Н.Учралын ОХУ-д хийсэн албан ёсны айчлал олон тулгуурт гадаад бодлогодоо тэнцвэр барьж буйн илэрхийлэл боллоо
    40 мин
  • "Улсын цолонд хамгийн ойрхон" бөх Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
    48 мин
  • Сар шинийн улс, аймгийн цолтонд зодоглох 83 аймаг, сумын цолтонг танилцуулж байна
    58 мин
  • POETRY: Хайр, хавар мэт 10 шүлэг
    1 цаг 13 мин
  • ӨНӨӨДӨР: Сар шинийн баярт зориулсан шагайн харвааны тэмцээн болно
    1 цаг 33 мин
  • Үндэсний хорооны XIV хуралдаан боллоо
    1 цаг 40 мин
  • Улаанбаатарт 6 градус хүйтэн байна
    1 цаг 52 мин
  • Оюу толгой төслийн Монгол улсад ногдох өгөөжийг нэмэгдүүлэхээр санал нэгдэв
    1 цаг 58 мин
  • Үйл явдал: У.Шекспирийн "Ромео Жульетта" жүжгийг  Улсын хүүхэд залуучуудын театрын тайзнаа толилуулна
    2 цаг 7 мин
  • Хөвсгөл нуурт цөмөрсөн автомашиныг татан гаргалаа
    2 цаг 15 мин
  • Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмаас Украины скелетон спортын тамирчин Владислав Гераскевич дайнд амь үрэгдсэн украинчуудын дурсгалыг хүндэтгэсэн зурагтай дуулга өмссөнөөс болж тэмцээнээс хасагдлаа
    17 цаг 15 мин
  • Сар шинийн баяраар хилийн боомтуудын ажиллах ХУВААРЬ
    18 цаг 42 мин
  • Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 27 оролцогч оролцов
    19 цаг 12 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгчдийг виртуал бүсэд бүртгэх хүсэлтийг онлайнаар хүлээн авч эхэллээ
    19 цаг 29 мин
  • “IT PARK 2.0 – Бүтээн байгуулалтын жил”-ийн хүрээнд хойд жигүүрийн интерьерийн нээлттэй уралдаан зарлалаа
    19 цаг 31 мин
  • “Цагаан сар-2026” нэгдсэн арга хэмжээний хүрээнд аюулгүй байдлыг хангах хяналт шалгалт хийж, заавар зөвлөмж хүргэж байна
    19 цаг 36 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар албан ёсны хэлэлцээ хийв
    19 цаг 54 мин
  • “Баярлалаа EASL, түр баяртай”
    20 цаг 37 мин
  • Залилангийн хэрэгт буруутгагдсан Францын биатлончин олимпын алтан медаль хүртэж, хохирогч нь 80-д орлоо
    20 цаг 42 мин
  • "Улсын цолонд хамгийн ойрхон" бөх Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • "Улсын цолонд хамгийн ойрхон" бөх Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • POETRY: Хайр, хавар мэт 10 шүлэг
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана
  • АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
  • Улаанбаатарт 7 градус хүйтэн байна
  • Хөвсгөл аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
  • Г.Занданшатар: Эрдэнэтийн үүсмэл ордын өгөөжийн 60 хувийг ард иргэдэд ногдуулна
24 баримт
  • 14,000 жилийн түүхтэй "Бэлгэвч"-ний талаарх хачирхалтай баримтууд
  • "Улсын цолонд хамгийн ойрхон" бөх Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК