Хүн төрөлхтөн цөмийн эрчим хүчнээс татгалзаж эхэлжээ. Цөмийн урвалаар цахилгаан гаргаж авдаг үйлдвэрлэлтийг хүн амынх нь 40% -с дээш дэмждэг орон дэлхий дээр байхгүй болжээ. ББС Глобал Полл -ын 11 сарын сүүлчээр явуулсан санал асуулгын дүнгээс харахад цөмийн эрчим хүчний хүлээн зөвшөөрөлт дэлхий даяар багассан байна. Тус судалгааг цөмийн цахилгаан станц барих төлөвлөгөөтэй орнуудад явуулахдаа 2005 оны байдлыг өнөөгийн байдалтай харьцуулж үзжээ. Судалгаанд оролцогчдын зөвхөн 22% шинээр атомын цахилгаан станц барихыг зөвшөөрч байна. 71% нь ойрын 20 жилд нүүрс, уранаас гаргаж авдаг эрчим хүчийг сэргээгдэх эрчим хүчээр орлуулдаг болно гэж итгэж байгаа гэж ээ.
Т.Хулан