Энэ сарын 19-20-нд шилжих шөнө гал түймрийн улмаас нэг гэрийн таван хүн амиа алдсан билээ. Гэтэл өнгөрсөн шөнө мөн гал түймэр улмаас 24-56 насны хоёр эрэгтэй хүн амь насаа алдаж, нэг хүн түлэгджээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын гудамжинд дөрвөн ханатай гэр шатаж, 56 настай эрэгтэй шатаж нас барсан байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын гудамжинд 4х10 метрийн хэмжээтай байшингийн дээвэр, дотор тал шатаж 24 настай эрэгтэй хүн амиа алджээ. Баянгол дүүргийн аравдугаар дугаар хороо, Зүүннарангийн гудамжинд таван ханатай гэр эд хогшлын хамт бүрэн шатаж, 31 настай эрэгтэй Б-ийн баруун гарын сарвуу түлэгдсэн байна.
Б.Чимэг