АНУ-ын Элчин сайдын яамны урилгаар “Kate McGarry” жааз хөгжмийн хамтлаг энэ сарын 16-нд Улаанбаатарт иржээ. Хоёр орны соёлын харилцааг өргөжүүлэх зорилгоор Монголд ирсэн “Kate McGarry” хамтлаг дуучин, бөмбөрчин, гитарчин, даралтат хөгжимчин гэсэн бүрэлдэхүүнтэй аж. Тэд Монголд байх хугацаандаа асрах төвийн хүүхдүүдэд хөгжмийн сургалт явуулсанаас гадна СУИС, Хөгжим бүжгийн коллежийн оюутнуудад мэргэжлийн хичээл заасан байна. Мөн жааз хөгжим сонсогчдод зориулан өчигдөр Улсын филармонийн концертын танхимд бүрэн хэмжээний тоглолт хийжээ.
Т.Хулан