Өнгөрсөн шөнө бие биетэйгээ маргалдсаны улмаас нэгнийхээ амь насыг хөнөөсөн хэрэг гарчээ. Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Алтан-Өлгийн гудамжнаас эрэгтэй хүн осгож нас барсан байдалтай олдсон байна. Хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэс шуурхай шалгаж, 46 настай эрэгтэй Э үйлдсэн болохыг тогтоожээ. Тэрээр хамт явж байсан 45 настай эрэгтэй Э-тэй маргалдан улмаар зодож, амь насыг нь хөнөөгөөд хэргийг газраас зугтсан байсан аж.
Б.Чимэг