Саяхан Хятадын Үйлдвэр худалдааны хяналтын товчоо Хятадын топ брэндийн жагсаалтыг шинэчлэн зарласны дотор Өвөр Монголд үйлдвэрлэдэг дөрвөн брэнд орсон байна. Үүнд Хятадын сүү, сүүн бүтээгдэхүүний тэргүүлэх үйлдвэр “Или” группийн “Юй Суан” брэнд, Бугат хотын “Умардын Бенц” ХХК-ийн “Умард Бенц” суудлын тэрэг, “Ордос архи” группийн “Ордос” цагаан архи, “Фү Чуан тэжээл бордоо” ХХК-ийн “FСКҮS” бордоо оржээ. Ингэснээр Хятадын “Алдартай брэнд”-ийн тоонд Өвөр Монгол нийт 37 брэндтэй болов.