Өчигдөр Баянзүрх дүүрэгт таксины жолоочийг дээрэмдсэн хэрэг гарлаа. МУИС-ын урд замаас үл таних хоёр залуу “Хюьндай” маркийн автомашинд суугаад Дарь-Эхийн эцэс хүргүүлжээ. Уг газарт очин таксины жолооч 27 настай эрэгтэй М-ийг зодож гэмтээсэн байна. Улмаар машиныг нь унан, Цагааны давааны орчимд хаяж, биед нь байсан бэлэн мөнгийг нь дээрэмджээ. Гэмт хэрэгтнүүдийг эрэн сурвалжилж байгаа аж.
Б.Чимэг