Гурван жилийн турш шийдэгдэлгүй ирсэн “Анод”-ын хэрэг өнгөрсөн сард мөрдөн байцаалтад буцсан билээ. Учир нь уг хэрэгт “Мон-Уран” компаний захирал Б.Наранхүүг шалгах хэрэгтэй болсон байна. Хэдийгээр 2008 оноос хойш уг хэрэгт холбоотой хэмээн шалгагдаж байсан ч сэжигтнээр татагдаагүй байсан аж. Харин өнгөрсөн сард нэмэлт мөрдөн байцаалтад буцсан хэрэгт тэрээр сэжигтнээр татагдсан байна. Түүнд Эрүүгийн хуулийн 150.3-аар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Эрүүгийн хуулийн 150.3-т Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшсан буюу үрэгдүүлсний улмаас бага бус хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч, эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ.
Б.Чимэг