Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Элбэгдоржийн хөгжлийн талаарх 24 ишлэл

2014-3-25
0
ЖИРГЭХ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарим их дээд сургуулийн эрдэмтэн, багш, оюутнуудад зориулж “Хөгжлийн асуудлаар...” лекцээ уншсан билээ. ШУТИС, Удирдлагын академид уншсан түүний лекцинд хөл гишгэх зайгүй битүү хүмүүс цугларсан юм.
    элбэгдоржМонгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарим их дээд сургуулийн эрдэмтэн, багш, оюутнуудад зориулж “Хөгжлийн асуудлаар...” лекцээ уншсан билээ. ШУТИС, Удирдлагын академид уншсан түүний лекцинд хөл гишгэх зайгүй битүү хүмүүс цугларсан юм. Олны анхаарлыг татаад байгаа түүний лекцээс сонирхолтой 24 ишлэлийг онцолж байна.

1.    Монголыг босгоё гэвэл монгол хүнийг л босгох хэрэгтэй байна.

2.    Ер нь дэлхийн аль үндэстэн оюуны чадавхиараа өндөр юм бэ гэдгийг тогтоохоор судалсан байдаг. Нэгд Сингапур, хоёрт Бүгд Найрамдах Солонгос улс, гуравт Япон, дөрөвт Итали, тавд Монгол оржээ. Энэ бас гайхалтай үзүүлэлт.

3.    Монгол хүний онцлог юу вэ? Миний бодлоор монгол хүн “задгай сэтгэдэг”. Маш хурдан суралцдаг. Бие даах чадвартай. Их тэсвэр тэвчээртэй. Бас их хөдөлмөрч.

4.    Манай нийгэмд “шүүмжлэх сэтгэхүй” хангалттай тогтсон гэж боддог. Өнөөдөр Ерөнхийлөгч гарч ирээд ярьсан ч, нэг сургуулийн сурагч гарч ирээд ярьсан ч “За даа, энэ ч” гэж эргэлзэн нөгөө талаас нь ханддаг. Энэ бол шинжлэх ухаан. Энэ бол тухайн үндэстэнд байх хамгийн чухал чанаруудын нэг.

5.    Шударга ёс гэдэг бол ийм үнэлэмжтэй, ийм хэмжүүртэй болсон гээд их дээд сургуулийн багш, оюутнууд мессеж явуулж байгаасай гэж би боддог. Миний фэйсбүүк рүү, миний твиттер рүү тэгж орж ирээсэй гэж боддог. Тийм зүйлийг би маш ховор хардаг.

6.    Сүүлийн үед “каластр” гэж нэг үг яригдаад байдаг. Энэ үгийг орчуулж өгөөч гэж би нэлээд явсан ч орчуулах өөдтэй үг олдоогүй. Би каластрыг “бөөн” гэж орчуулж байгаа.

7.    Нэг зүйл харж байхад дэлхий том тосгоноос, том хотоос татгалзаж эхэллээ.

8.    Миний бодлоор манай боловсролын зохион байгуулалт 1-10 дугаар анги хүртэл тухайн хүүхдийг монгол хүн болгоход голлон анхаарах ёстой. Тухайн хүүхдийг ёс заншлаа мэддэг, мэдлэгтэй сайн хүн болгоход дунд сургууль ажиллах ёстой.

9.    “Их сургуульд орсон, за азны юм, сургуульд ороод авлаа” гэж оюутнууд ярьдаг. Гэтэл 10 хүүхдийн найм нь амьдралынхаа зорилго болгоод хэрэгжүүлэх тийм боловсролоо сонгож чадаагүй байж магадгүй..

10.    Мулгуу, муу төртэй байгаа газар төрөөр асуудлаа шийдүүлнэ гэдэг хамгийн муу сонголт. Төрөөр асуудлаа шийдүүлэх тусам өөрийн амьдрал улам бүр хүндрэх болно. Хүн өөрөө төртэй гэдгээ ойлгох хэрэгтэй.

11.    Өмнө нь 40 000 төгрөгөөр хөргөгчөө дүүргэдэг байсан бол одоо 100 000-аар дүүргэж чадахгүй байна.

12.    Манайхан шиг хөрөнгө оруулалт ороод ирэхээр хашгиралдаад, ташуураа бариад, морио унаад, сумынхаа клубт цуглараад уйлалдаад дайраад байх юм бол ямар хөрөнгө оруулалт орж ирэх вэ дээ.

13.    Одоо нэг орох гэж байгаад буцаад явсан улсууд эргэж ирнэ гэж бараг байдаггүй юм байна лээ. Өөр дээрээ бод. Гэрт чинь нэг гайгүй сайн хүн, зочин ирэх гэж байж. Тэгсэн чинь баахан агсам тавиад хөөгөөд зодоод явуулсан бол тэр хүн дахиж ирэх үү?

14.    Монголын баялаг бол дэлхийн баялаг шүү дээ. Бид анх энд үүссэн юм уу? Бид чинь дэлхийн хүн төрөлхтөний нэг хэсэг юм байгаа биз дээ. Бодох хэрэгтэй. Бид эзэн нь болж сууж байгаа. Хэдийд баялаг болдог юм. Бусадтай хуваалцсанаар баялаг болдог.

15.    Монгол үндэсний эрх ашиг гэж юу вэ. Хүмүүс үндэсний эрх ашиг гэж их ярьдаг. Би бодохдоо Монголын Үндэсний эрх ашиг бол хөгжил гэж боддог.

16.    Бүх зүйлийг шийдэж хөгжиж чадсан улс алга, бүх зүйлээр тэргүүлдэг улс гэж байхгүй байна. Тиймээс өөрт байгаа хамгийн онцгой гойд болох зүйлээ хөгжүүлэх хэрэгтэй юм..

17.    Дэлхийн хүн амын хүнсний хэрэгцээг хангах үүргийг Монгол Улс хүлээвэл сайн байна гэж өчигдөр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын ерөнхий захирал хэлсэн. Ийм боломж бий. Энд шинжлэх ухаан хэрэгтэй гэдгийг хэлэх гэсэн юм.

18.    Оюутнууд бол цүнх биш шүү дээ, бичсэн номоо аваачиж хийж байдаг цүнх биш.

19.    Япончууд Монгол хүнийг судлаад “Архи их уудаг, элэг муутай, гэхдээ одоо тэр хороосоо татгалзаж байгаа” гээд баяр хүргэж байгаа. Япон хүний элэгнээс монгол хүнийх архи задлах чадвар нь 3 дахин их байж.

20.    Монгол Улс бол сайн Ерөнхийлөгчтэй ч юмуу, хүчтэй даргатай байгаад тийм ч өөр болчихгүй байх гэж би боддог. Харин боловсрол, сайн сайхан, эрүүл мэнд гээд тэр өөр болох хүч Монгол хүнд өөрт нь байх ёстой.

21.
    Манайд нэг дутагдал байдаг. Мөнгө нэхдэг, мөнгөөр орон тоо санхүүжүүлээд байдаг. Мөнгөө нэмэхээр орон тоогоо нэмчихдэг. Байшин санхүүжүүлдэг. Шинжлэх ухаан, боловсролын төв бол байшин сав биш, бүтээл, судалгаа санхүүжүүлдэг юм.

22. 
   Үнэхээр баялаг байвал бид хурдан дэд бүтэц рүүгээ, цахилгаан станц руугаа хийгээд,улсынхаа эдийн засгийг хэд дахин нугалаад, тэндээс орж ирж байгаа мөнгөөр санхүүжилтийнхээ асуудлыг шийдээд шинэ мэдлэг, шинэ бүтээл, үйлдвэр бий болгоод цаашаа босоод ирмээр байна шүү дээ.

23.    Зөвхөн Монгол хонины ноос, ямааны ноолуураар утас хийдэг үйлдвэрийг тойроод бүхэл бүтэн хот байж болно.

24.    Манай хоёр хөршийн хөгжлийн философиос Монголынх арай өөр. Хоёр  хөршийн хувьд төв нь хүчтэй байх юм бол тэр орон амар амгалан, хөгжил цэцэглэлтэй байна. Монголын хөгжлийн философиор монголын хүн нь хүчтэй байх юм бол Монгол хүчтэй байна.

image

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарим их дээд сургуулийн эрдэмтэн, багш, оюутнуудад зориулж “Хөгжлийн асуудлаар...” лекцээ уншсан билээ. ШУТИС, Удирдлагын академид уншсан түүний лекцинд хөл гишгэх зайгүй битүү хүмүүс цугларсан юм.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • Амараа (112.72.13.85)
    Элбэгдоржийн үед монгол маань өрөөр Элбэг боллоо доо.Өртөй улс бас хөгждөг юм байхдаа.Улс орон өрөнд баригдаад ард түмний амьдрал түүний анх Ардчилал гэж дэмий юм ярьж байсан үеэс 1000 дахин унаад улс цаашдаа байх үгүй нь мэдэгдэхгүй үед энэ юун хөгжил яриад явчваа.
    2014 оны 08 сарын 05 | Хариулах
  • иргэн (103.9.90.130)
    хэлдэг ч хийдэг ч чиглүүлдэг ч хүн гэж боддог
    2014 оны 04 сарын 14 | Хариулах
  • зочин (103.23.51.5)
    Балиар зальтай хог
    2014 оны 04 сарын 11 | Хариулах
  • Зочин (103.26.194.2)
    Өмнө нь 40 000 төгрөгөөр хөргөгчөө дүүргэдэг байсан бол одоо 100 000-аар дүүргэж чадахгүй байна.
    2014 оны 04 сарын 10 | Хариулах
  • Hudalchid helchii (58.18.168.116)
    Hudlaa hutsah yumaa. Ichihgui balairaad hudalch hunii ugend itgeh hun odoo tsagt baihgui ard tumniig eldveer doromjlood tarhiig n ugaana gevel hol hevtene. Ard tumenii shuuheer oroh tsag ireh bailgui.
    2014 оны 04 сарын 06 | Хариулах
  • Buyanaa (103.26.192.106)
    Manai erunhiilugch saihan hyn shyy
    2014 оны 03 сарын 25 | Хариулах
  • зочин (121.101.178.28)
    Элбэгдорж гуай Ганаа.мн ээс өөрийн тухай умш бас дахин умш.
    2014 оны 03 сарын 25 | Хариулах
  • Зочин (178.165.129.164)
    ene hulgaich hudlaa yatij baival uls högjinö gej huzav tooh hun baigaa yumuu ard tumen ayaga hoolnii tölöö yavj baihad iiim demii balai yumiig hen tooh ve
    2014 оны 03 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ц.Сандаг-Очир: "Оюутолгой" компани ус бохирдуулсан төлбөрөө нөхөн төлөх нь зүйтэй
    40 мин
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
    51 мин
  • АНУ хантавирусын дэгдсэн "MV Hondius" хөлөг онгоцноос иргэдээ авахаар болжээ
    1 цаг 1 мин
  • АНУ-д FDA амттай цахилгаан тамхи худалдаалахыг зөвшөөрлөө
    2 цаг 8 мин
  • Барилгын салбарын 100 жилийн ойн туг орон даяар аялж байна
    2 цаг 8 мин
  • Улаанбаатар хотын хэмжээнд ус хангамжийн 9 төсөл, үерийн эрсдэлийг бууруулах 32 төсөл хэрэгжиж байна
    2 цаг 25 мин
  • "Денвер" олон улсын нисэх буудлаас хөөрөх гэж байсан онгоц явган хүнийг мөргөн хөнөөсөн хэрэг гарчээ
    2 цаг 30 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ
    3 цаг 10 мин
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
    3 цаг 29 мин
  • АНУ-ын Техас мужид хэт халалтын улмаас зургаан хүн вагонд нас барсан байдалтай олджээ
    3 цаг 39 мин
  • Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч А.Амартүвшингийн ХОМ
    3 цаг 41 мин
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
    3 цаг 47 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    4 цаг 6 мин
  • Намын бүлгүүд хуралдана
    4 цаг 14 мин
  • Монголбанк “Бүх нийтээр мод тарих өдөрлөг”-т оролцлоо
    4 цаг 26 мин
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
    4 цаг 32 мин
  • Хотын нэгдүгээр орлогчоор А.Амартүвшинг, хоёрдугаар орлогчоор Г.Жаргалсайханыг томилно
    4 цаг 32 мин
  • Дональд Трамп, Ши Жиньпин нар уулзаж эдийн засаг, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэнэ
    4 цаг 57 мин
  • Булган аймагт гарсан ойн 2 түймрийг цурамд орууллаа
    5 цаг 23 мин
  • Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй
    5 цаг 28 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Өсвөрийн хоккейчид Азийн цомоос хүрэл медаль хүртжээ
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
24 баримт
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК