Хятадын Шинжаан Уйгарын ӨЗО-ы засаг захиргааны хамгийн том нэгж болох Баянголын Монгол өөртөө засах тойргийн ардын урлагийн ордон, Хээжин хошууны соёл биеийн тамирын газраас үндэстнийхээ биет бус соёлын өвийг хамгаалан хөгжүүлэх үүднээс анх удаа зохион байгуулсан ойрад ардын уртын дууны тэмцээн Хээжин хошуунд болж өндөрлөв. Уг тэмцээнд нийт 120 дуучин оролцож, эцсийн шатанд 30-71 насны 16 дуучин шалгаран ойрад ардын уртын дуу дуулах авъяас чадвараа гайхуулан, уянгалаг сайхан уртын дуугаараа үзэгч олныг баясгасан байна. Тэмцээний Гран при шагналыг Хээжин хошууны дуучин Сүвүүсэй хүртэж, нэгдүгээр байранд Хошууд хошууны Бадай болон Бост нуур хошууны Намхай , хоёрдугаар байранд Яанж хошууны Ерэнтэй, Бост нуур хошууны Булай, Хээжин хошууны Үзэм нар шалгарчээ.
Анх 1954 онд байгуулагдсан Баянголын Монгол өөртөө засах тойрог нь ШУӨЗО-ны нийт нутгийн гурваны нэгийг эзэлдгээрээ тус орны засаг захиргааны хамгийн том нэгж төдийгүй Хятаддаа хамгийн том өөртөө засах тойрог юм. 462,700 km² газар нутагтай энэ тойрог засаг захиргааны төв Хорол хотыг оролцуулаад есөн хошуутай бөгөөд нэг сая гаруй хүн амынх нь 43.5 мянга буюу 4.1 хувь нь ойрад монголчууд юм.

Сэтгэгдэл (1)