Ирэх жил дэлхийн найман оронд төрийн тэргүүнээ сонгох сонгууль болох юм. Үүнд Финланд, Франц, Энэтхэг, Орос, Тайвань, АНУ, Венесуэл, Өмнөд Солонгос зэрэг улс багтаж байна. Хамгийн түрүүнд нэгдүгээр сарын 14-нд Тайваны ерөнхийлөгчийн сонгууль болно. Түүний дараа ирэх сарын 22-нд финландууд зургаан жил бүрэн эрхээ эдлэх ерөнхийлөгчөө сонгох юм байна. Харин Энэтхэг 2012 оны зургаадугаар сард орон нутаг, парламент, ерөнхийлөгчийн сонгуулиа цугт нь хийж, нийт 629 хүнийг сонгох аж. Он гарахаас өмнө дуулиан дагуулаад эхэлсэн Оросын ерөнхийлөгчийн сонгууль ирэх жилийн гуравдугаар сарын дөрвөнд эхэлнэ. Мөн аль намаас хэн нэр дэвших нь эртнээс тодорч, өрсөлдөгчид нь сурталчилгаагаа эхлээд байгаа АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль 11-р сард болох юм. 2012 онд хамгийн сүүлд, 12-р сарын 19-нд Өмнөд Солонгос төрийн тэргүүнээ сонгоно. Энэ жил тус улсын Үндэсний Их намын гишүүн Пак Гион Хи гэдэг эмэгтэй ерөнхийлөгч болох магадлал өндөр байгаа аж.
Б.Баяр

