Хятадын зүүн хэсэгт байдаг 10 мянган оршин суугчтай Вукан тосгоны газрыг Засгийн газар нь хөрөнгө оруулагчдад хэсэгчлэн зарсаар иргэд нь амьдрах аргагүй болжээ. Одоогоор 1000 гаруй акр газрыг зарчихаад байгаа тул тосгоныхон суулт хийж, эсэргүүцлээ илэрхийлж байгаа аж. Өнгөрсөн долоо хоногт тосгоны дарга, 49 настай Ху Жин Бо цагдаа нарт зодуулан нас барж, дөрвөн хүн баривчлагдсан нь байдлыг улам дордуулсан байна. Тиймээс өнөөдөр Засгийн газрын зарим төлөөлөгчид Вукан тосгоныхонтой уулзжээ. Гэсэн ч энэ тосгоны асуудлын талаар интернетэд бичиж, мэдээлэхийг хориглосон байна. Уулзалтын үеэр амиа алдсан Ху Жин Богийн цогцсыг гэрийнхэнд нь буцаан өгч, албан ёсны мөрдлөг явуулах, баривчлагдсан хүмүүсийг суллах хүсэлтийг тосгоны иргэд тавьжээ. Харин эрх баригчид ямар хариу өгсөн нь тодорхойгүй байна. Вукон тосгоны талаар Хятадын томоохон сайтуудад одоогоор бичээгүй байгаа бөгөөд дээрх мэдээллийг Бээжин дэхь “CNN”-ий сурвалжлагч л олон нийтэд тарааж чаджээ.
Б.Баяр

Вукон тосгоны дарга байсан Ху Жин Бог оршуулах ёслол дээр тосгоныхон гашуудаж байна.

Вукон тосгоны дарга байсан Ху Жин Бог оршуулах ёслол дээр тосгоныхон гашуудаж байна.