УИХ-ын гишүүн С.Баяр эмчилгээ хийлгэхээр АНУ-ыг зорьжээ. Түүний бие ойрд өвдсөн учир тэрбээр хоёрдугаар эмнэлэгт үзүүлсэн байна. Гэтэл эмч нар гишүүнд яаралтай гадаадад эмчилгээ хийлгэхийг зөвлөжээ. Тиймээс С.Баяр гишүүн эмчилгээ хийлгэхээр яаравчлан гадаад явсан аж. С.Баяр жилийн өмнө АНУ-д удаан хугацаагаар эмчилгээ хийлгээд ирсэн билээ. Тэрээр Америк явахаасаа өмнө намын даргатайгаа удаан хугацаагаар уулзаж ярилцсан байна. Эх сурвалжууд тэднийг сонгуулийн хууль, орон нутгийн сонгууль болон МАН намаас нэр дэвшигчдийн талаар нарийвчлан ярилцсан гэж мэдээлж байна.
Т.Хулан