Уул уурхайн салбарынхнаас улсад хамгийн их
орлого оруулдаг, “саалийн үнээ” гэгддэг “Эрдэнэт” үйлдвэрийн захирлыг томилох
асуудлаар өчигдөр тус компанийн ТУЗ хуралджээ. 2008 оноос хойш тус
үйлдвэрийн захирлаар ажиллаж байгаа Ч.Ганзоригийн гэрээний дөрвөн жилийн
хугацаа нь дуусч байгаа учир ийнхүү хурал зарлах шаардлагатай болсон байна. Зөвлөлийнхөн
өчигдөр энэ оны ажлын тайлангаа ярилцаж, гүйцэтгэх захирлын асуудлыг хэлэлцэж
амжаагүй. Гэсэн ч аль хэдийнэ Ч.Ганзоригийг томилохоор тохиролцсон учир нэг их
яарахгүй байгаа гэж баттай эх сурвалж хэлж байна. Түүнийг 2012 оны сонгуульд
Архангай аймагт МАН-аас нэр дэвшинэ хэмээн яригдаж байсан юм. Тэгвэл
Ч.Ганзориг өөрийн хүү Г.Тэмүүлэнг Архангайгаас нэр дэвшүүлж, өөрөө
суудалдаа үлдэхээр болсон аж.
Б.Баяр