ОХУ-ын Сонгуулийн ерөнхий хороо тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэр
дэвшигч Владимир Путины орлогын мэдүүлгийг нийтлэв. Мэдүүлгээс үзвэл
В.Путин ерөнхий сайдын албыг хашсан дөрвөн жилийн хугацаандаа 18 сая
рублийн орлого (цалин, хадгалажмийн хүү, хувьцааны орлого, цэргийн
тэтгэвэр) олсон бөгөөд хадгаламждаа 5.7 сая рубльтэй ажээ.

ОХУ-ын Сонгуулийн ерөнхий хороо тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Владимир Путины орлогын мэдүүлгийг нийтлэв. Мэдүүлгээс үзвэл В.Путин ерөнхий сайдын албыг хашсан дөрвөн жилийн хугацаандаа 18 сая рублийн орлого (цалин, хадгалажмийн хүү, хувьцааны орлого, цэргийн тэтгэвэр) олсон бөгөөд хадгаламждаа 5.7 сая рубльтэй ажээ. Мөн хувьдаа газар, орон сууцтай, ГАЗ, “Лада” машин тус бүр нэг, бас жижиг чиргүүлтэй аж. Гэргий Людмила Путина нь өнгөрсөн дөрвөн жилд 146 мянган рублийн орлого олсон байна. В.Путин мөн “Санкт-Петербург” банкны 230 ширхэг хувьцаатай, Санкт-Петербург хотод машины гарааштай аж. Мөн түүнд Москвад 153.7 кв/м талбайтай байр, Санкт-Петербургт бас нэг гараашийг хугацаагүй ашиглах эрхтэйгээр олгосныг мэдүүлэгт дурьджээ.
Б.Болдсүх