“Apple” компанийг үндэслэгч, өнгөрсөн аравдугаар сарын таванд нас
нөгчсөн Стив Жобст Америкийн дуу бичлэгийн академи “Грэмми”-ийн
зөвлөлийн шагналыг нөхөн олгов. Энэ шагналыг дуучин хөгжимчин биш хэдий
ч, дуу бичлэгийн үйлдвэрлэлийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан
хүмүүст олгодог уламжлалтай.

“Apple” компанийг үндэслэгч, өнгөрсөн аравдугаар сарын таванд нас
нөгчсөн Стив Жобст Америкийн дуу бичлэгийн академи “Грэмми”-ийн
зөвлөлийн шагналыг нөхөн олгов. Энэ шагналыг дуучин хөгжимчин биш хэдий
ч, дуу бичлэгийн үйлдвэрлэлийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан
хүмүүст олгодог уламжлалтай. Стив Жобс нь мультимедиа плэйер iPod-ыг
бүтээж, тоон аудио, видео материал авч болдог iTunes Store интернэт
дэлгүүрийг байгуулсан бөгөөд “Хөгжим, телевиз, ном, киног хүлээж авах
арга хэлбэрийг өөрчлөх дэвшилтэт технологи, бүтээгдэхүүнүүдийг бий
болгосон учраас” хэмээн шагналын өргөмжлөлд бичжээ.
Өчигдөр АНУ-д энэ жилийн “Грэмми”-ийн шагналтнуудыг тодруулсан юм.
Хөгжмийн урлагийн хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж дуучин Дайана
Росс, “The Allman Brothers Band” хамтлаг, кантри дуучин Жорж Жонс,
Бразилийн хөгжмийн зохиолч, дуучин Антонио Карлос Жобим нарт “Грэмми”
олгохоор болжээ. 54 дэхь удаагийн “Грэмми”-ийн шагнал гардуулах ёслол
ирэх оны хоёрдугаар сарын 12-нд болно.
Б.Болдсүх