2011 онд нийт 66 сурвалжлагч Арабын хувьсгал, Мексикийн дээрэмчид, Пакситаны улс төрийн үймээнээс болж амь үрэгдсэн байна. Өнгөрсөн жил 57 сэтгүүлч ажлаа хийж яваад амиа алдаж байжээ. Шинэ мэдээлэл, ялангуяа улс төрийн талаархи мэдээлэл олж авахад хамгийн их эрсдэлтэй байдаг Пакистанд энэ жил арван сэтгүүлч ажлаа хийж яваад бусдад алуулсан байна. Мөн Арабын ертөнцөд болж байгаа үймээнийг сурвалжилсан 20 гаруй сэтгүүлч, зурагчид ноцтой мэдээлэл түгээхснийхээ төлөө амиа алдсан аж.
Энэ онд дэлхий нийтээр үймээн самуунтай байсан болоод ч тэр үү өмнөх жилүүдтэй харьцуулвал маш олон буюу 1044 сэтгүүлч хоригдсон байна. Тэдний ихэнхи нь Арабын орнууд болон энгийн иргэдийн бослого хүч түрэх болсон Грек, Беларус, Уганда, Чилд баривчлагджээ. Мөн сэтгүүлчдийг нүдний хог мэт үздэг Хятад, Иранд хэдэн сэтгүүлч шоронд орсныг тооцох аргагүй болсон гэж олон улсын судалгааны RSF байгууллага дүгнэсэн байна. Тэдний гаргасан судалгаанаас үзэхэд сэтгүүлчдэд хамгийн халгаатай, аюултай газруудын тоонд Египетийн Тахрирын талбай, Сирийн Хомс хот, Ливийн босогчдын байрладаг Мисрата хот бичигджээ.

Б.Баяр