Монголд цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын ажил хийж байгаа арав орчим компани хуулийн хүрээнд ажилласан эсэхийг холбогдох байгууллагууд шалгаж эхэлсэн мэдээлэл түгжээ. Дорноговь, Сүхбаатар, Дорнод зэрэг зүүн өмнөд аймгийн сумдыг дамнан хайгуул хийж буй компаниудад Ашигт малтмалын газрын өмнөх удирдлагууд хууль зөрчин зөвшөөрөл олгосон эсэхийг тодруулах аж.
Тухайлбал, “Мон Ураниум Ресурс” ХХК 2010 онд Онгон, Дарьганга, Наран сумын нутаг дэвсгэрийг хамардаг Хүйтэн уулын орчимд цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл авсан байна. Энэ хэсэг газар нь байгалийн цогцолборт, тусгай хамгаалалттай газар атал хайгуулын зөвшөөрлийг олоод авчээ. Франц улсын төрийн өмчит компани болох “Арева” гэдэг байгууллага ч 57 мянган га газарт хайгуул хийх эрхтэй. “Арева”-гийн охин компани “Коже говь” л гэхэд өөрийн нэр дээр 16 тусгай зөвшөөрөлтэй. Эдгээрээс гадна “Гурван сайхан” гэдэг ХХК Монгол, ОХУ, АНУ-ын хөрөнгө оруулалтаар боссон. Тэд хайгуулын хоёр ч лицензтэй гэдэг. Хятад улсын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Шин Шин” гэдэг компани Дорнод аймгийн Дашбалбар сумаас дээрх төрлийн хайгуулын эрхийг 1.3 сая доллароор АМГ-аас авсан байна. Энэ мэтээр Дорнод, Сүхбаатар, Дорноговь аймагт 109 газарт цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул явагдаж байна. Эдгээрийн хоёр нь олборлолтын эрхээ аваад үйл ажиллагаандаа энэ жил орсон аж.
Монгол нутгийн 12 хувьтай тэнцэх нутаг дэвсгэр буюу нийт нэг сая га талбайг хамарч байгаа гэх тооцоо ч гарсан гэнэ. Энэ их газар нутгийг хамран, цөмийн энерги буюу уран олборлох ажлыг гүйцэтгэх 10 гаруйхан компани бүгд гадаадын хөрөнгө оруулалттай байгаа нь анхаарал татаж байгаа юм. Дэлхий дахинд цацраг идэвхт ашигт малмалын олборлолтоос татгалзаж байна. Энэ үед гадны компаниудыг Монголын зүүн өмнөд тал нутагт шавааралдуулах зөвшөөрлийг удирдлагууд хууль зөрчин олгосон эсэх нь удахгүй тодрох бололтой.

Б.Болдсүх