Өнөөдөр өглөө Өмнөд Солонгосын дөч гаруй хүний эрхийн төлөө тэмцэгчид Хойд Солонгосийн хил давуулан олон зуун ухуулах хуудас бүхий бөмбөлөг хөөргөжээ. Ингэж ухуулах хуудас тараах нь ямар нэгэн хууль зөрчихгүй гэж тэд үзсэн байна. Ухуулах хуудсанд хуучин удирдагч Ким Чен Ир болон шинээр удирдагчийн суудалд заларсан хүү нь хойд солонгосчуудын эрхийг хэрхэн зөрчиж байгаа талаар бичсэн байжээ. Одоогоор Хойд Солонгосын талаас ямар нэгэн хариу үйлдэл хийгээгүй байна.
Б.Баяр

