Баян-Өлгийн Цагааннуурын боомтоор Монголын иргэдийн ОХУ-д гаргасан 33.303 тонн адууны махыг Алтайн Бүгд найрамдах улсын Ташантын боомтын Мал эмнэлэг хорио цээрийн албаныхан буцаав. Албаны хүмүүс уг махны аюулгүй байдлыг баталгаажуулсан мал эмнэлгийн холбогдох бичиг баримт дутуу байсан учраас ийм шийдвэр гаргасан байна. Баян-Өлгийн “Ет-Транзит” компани уг махыг Казахстаны Семипалатинскийн мах комбинатад нийлүүлэх гэрээтэй байжээ.

