Төмрийн хүдэр, нүүрсний татварыг таван хувиар нэмэгдүүлэх хуулийн
төслийг УИХ-ын гишүүн П.Алтангэрэл, Н.Ганбямба нар боловсруулсан ч
Засгийн газрын хэлэлцүүлэгт уналаа. Хоёр гишүүн “Зарим бараанд ногдуулах
экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай” хуулийн төсөл
боловсруулж, борлуулах үнэлгээнээс хамаарч таван хувийн татвартай
болгохоор заажээ.

Төмрийн хүдэр, нүүрсний татварыг таван хувиар нэмэгдүүлэх хуулийн төслийг УИХ-ын гишүүн П.Алтангэрэл, Н.Ганбямба нар боловсруулсан ч Засгийн газрын хэлэлцүүлэгт уналаа. Хоёр гишүүн “Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай” хуулийн төсөл боловсруулж, борлуулах үнэлгээнээс хамаарч таван хувийн татвартай болгохоор заажээ. Гэсэн ч өнөөдөр нүүрсний компаний нийт татвар нь 37-40 хувь болчихсон байгаа тул дахин нэмэх шаардлагагүй гэнэ. Хөгжлийн тэргүүлэх салбар болсон уул уурхайд татварын бодлого чангарах нь хөгжлийг сааруулж, хөрөнгө оруулалтыг хязгаарлана гэдгийг гишүүдэд тайлбарлажээ. Энэ асуудлыг гаалийн тарифын зөвлөлөөр хэлэлцэж, холбогдох мэргэжлийн холбооны саналыг авч эцэслэн боловсруулах шаардлагатай гэж үзсэн юм.
Хоёр гишүүн урьд нь хамтарч "Тариалангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай" төслийг Засгийн газрын хуралдаанд оруулж байсан боловч мөн л дэмжих боломжгүй гэсэн хариуг сонсч байжээ.
Б.Болдсүх