Мэргэжлийн сүмогийн Хацу башё буюу 2012 оны нэгдүгээр сарын тэмцээний банцүкэг өнөөдөр албан ёсоор гаргалаа. Шинэчилсэн банцүкэг уламжлал ёсоор ёкозүна Хакүхо тэргүүлсэн бол Кисэносато анх удаагаа озэки цолтойгоор бичигдлээ. Энэ тэмцээнд секивакэ Какүрюү түрүүлбэл озэки цол хүртэх боломжтой юм. Мөн дээд зиндаанд Ошима дэвжээний монгол бөх Кёкүшюүхо буюу Төмөрбаатарын Эрдэнэбаатар анх удаагаа барилдахаар боллоо. Тэрээр 23 настай, 190 см өндөр, 144 кг жинтэй бөгөөд Ошима дэвжээнд Кёкүшюүзан Д.Батбаярыг зодог тайлсны дараа орсон юм. Харин дээд зиндаанаас Тавамаши Мөнх-Оргил, Шотэнро Нямсүрэн нар бууж, жюүрёо зиндаанд барилдах болжээ.
Т.Хулан