Оюутны шинэ хотхоныг Налайх дүүргийн
нутаг дэвсгэр шивээтийн хөндийн 1000 гаруй га газарт барихаар төлөвлаж байсан
билээ. “Силикон валли”-ийн хамт байршуулахаар төлөвлөсөн уг хотхоны байршлыг
өөрчлөх шийдвэрийг засгийн газрын хуралдаанаар гаргасан байна. Учир нь,
Шивээтийн хөндий нь мөнх цэвдэгтэй бөгөөд барилга барих нөхцөл нь хүнд гэсэн
мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт гарчээ. Хэрэв зохих стандартын дагуу тэнд
оюутны хотхон баривал эрсдэл өндөртэйгээс гадна барилгын өртөг нь хоёр дахин
ихсэхээр байгаа аж. Тиймээс их, дээд сургуулиудын нэгдсэн хотхоныг Багануур
дүүргийн IV, V хорооны нутаг
дэвсгэрт байгуулахаар болжээ. Шинэ хотхон нь төлөвлөж байснаас томоохон талбайг
хамрах нь. Багануур дүүрэгт 10 мянга га газрыг оюутны хотхонд зориулахаар
урьдчилсан байдлаар төлөвлөжээ.