Дэлхийд ховор, түүх соёлын үнэт олдвор олж соёлын сан хөмрөгт
тушаасан хоёр иргэнд тус бүр гурван сая төгрөгийн шагнал гардууллаа.
Сүхбаатар аймгаас ирсэн Б.Бадмаанямбуу болон Хэнтий аймгийн харьяат
С.Алтанцэцэг нар дээрх үнэт олдворыг олжээ. С.Алтанцэцэг аймгийнхаа
Норовлин сумаас эртний хүний чулуужсан гавлын яс олж Археологийн
хүрээлэнд өгсөн байна.

Дэлхийд ховор, түүх соёлын үнэт олдвор олж соёлын сан хөмрөгт тушаасан хоёр иргэнд тус бүр гурван сая төгрөгийн шагнал гардууллаа. Сүхбаатар аймгаас ирсэн Б.Бадмаанямбуу болон Хэнтий аймгийн харьяат С.Алтанцэцэг нар дээрх үнэт олдворыг олжээ. С.Алтанцэцэг аймгийнхаа Норовлин сумаас эртний хүний чулуужсан гавлын яс олж Археологийн хүрээлэнд өгсөн байна. Харин хөгжлийн бэрхшээлтэй 17-той хүү Батбаярын Бадмаанямбуу Сүхбаатар аймгаас эртний гурван тогоо олж Үндэсний түүхийн музейд авчирч өгсөн гэнэ. Тэднийг үнэт олдвор олж, нийгэмд үлгэр дуурайл үзүүлснийг үнэлж, БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр мөнгөн шагнал гардуулан өгсөн байна.
Б.Ганбилэг