
Парламентад орж ирсэнээсээ хойш дарга болох нь байтугай хуралдаан дээр үг хэлж байсан нь цөөхөн Д.Кёкүшюүзан Батбаяр нэр дэвшсэн даруйдаа огцом дуу оржээ. Тухайлбал өдөр тутмын нэгэн хэвлэлийн өнөөдрийн дугаарт тэрбээр УИХ-ын гишүүнийхээ хувиар бол томоохон, сонины зайгаар бол багавтар (нүүрний 1/3) ярилцлага өгч утааны асуудлаар маш чухал зүйлүүдийг ярин, бараг л “зарчмын байр сууриа илэрхийлсэн” байна. Юуны түрүүнд “Дэлхийн банкнаас байгуулагдсан судалгааны ажлын хэсэг надтай хэд хэдэн удаа уулзсан” хэмээн нухацтай мэдэгдээд, судалгааны дүн, тоо баримт тоочиж, уулзалт ярилцлагад оролцсон тухайгаа ярьж, тэмцлийн үр дүн “нойл” байгааг шүүмжилж эцэст нь “Агаарын бохирдол энэ хэвээрээ байвал иргэдийн дундаж наслалт 54-өөс буурна” хэмээн аюулын харанга дэлджээ. Сонин энэ ярилцлагатай хамтаар, агаарын бохирдолтой хийх эрс шийдвэртэй эцсийн тэмцлийн талаар хөмсгөө зангидан сүртэй ярьж буй Д.Кёкүшюүзан Батбаярын ховорхон сайхан зургийг нийтэлсэн байна. Парламентад сонгогдсоноос нь хойш монголчууд түүний ийм нухацтай, сүртэй, зовнингуй байхыг цөөхөн харсан билээ.
Сэтгэгдэл (1)