Энэ сарын 21-нд Налайхын уурхайд дахин нэг хүн амиа алдлаа. Хэдийгээр Налайхын нүүрсний ил уурхайг хаах тушаал гарсан ч хэрэгжилт хангалтгүй байгаа юм. Он гарсаар 22 хүн амиа алдсан гэсэн тооцоо байдаг аж. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн хоногт Налайх дүүргийн гуравдугаар хороонд байрлах уурхайд тус дүүргийн иргэн 23 настай иргэн Г нүүрсэнд даруулж нас барсан байна. Хэргийг дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгаж эхэлжээ.
Б.Чимэг