Өнгөрсөн долоо хоногт халдварт өвчин судлалын үндэсний төвд шинжилгээ өгсөн иргэдийн дотроос ДОХ-ын халдвар тээсэн 100 дахь тохиолдол бүртгэгджээ. Халдвар тээгч нь 25-30 насны, эрэгтэй хүн байсан аж. Өнгөрсөн арваннэгдүгээр сард 99 дахь тохиолдол бүртгэгдээд байсан юм. ДОХ-ын халдвар тээгчдийн 80 хувь нь эрэгтэй байдгийн дийлэнх нь ижил хүйстэн залуус байдаг аж. Өнөөдрийн байдлаар Монгол улсад бүртгэгдээд байгаа ДОХ-ын халдвар тээгчдийн 15 нь нас барсан гэсэн мэдээлэл байна.
Б.Чимэг