Монголын банкны холбоо /МБХ/-ны ээлжит VI чуулган саяхан болсон билээ. Чуулганаар МБХ-ын Ерөнхийлөгч, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Д.Мэдрээгийн өөрийн бүрэн эрхийн хугацаанд хийж, бүтээсэн ажил болон цаашдын зорилтын талаар “Хямралаас хөгжил дэвшилд-Монголын банкны салбарын хөгжлийн асуудлууд” тайлан илтгэлийг хэлэлцүүлсэн юм. Байгууллагын дүрмийн дагуу Ерөнхийлөгчийн ээлжилт сонгуулийг чуулганы үеэр зохион байгуулж, МБХ-ны Ерөнхийлөгчөөр “Тэнгэр” санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал, Хас банкны ТУЗ-ийн гишүүн, Монголын банкны холбооны дэд ерөнхийлөгч М.Болд 100 хувийн саналаар сонгогдлоо. Харин дэд ерөнхийлөгчөөр ХХБ-ны гүйцэтгэх захирал Б.Мэдрээ, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны дэд захирал П.Даваа, Голомт банкны Эрсдэлийн удирдлагын газрын захирал М.Чингүүн нар ажиллахаар болов.
Б.Чимэг