Цагийн өмнө МҮОНРТ-ийн байрны өмнөх замд таван машин мөргөлдсөн осол гарлаа. Баруун салаа-Баянхошуу чиглэлийн том оврын автобус урсгал сөрж орж ирсний улмаас эсрэг урсгалд зорчиж байсан суудлын тэргийг мөргөж, улмаар таван машиныг хамарсан осол гарсан байна. Ослын улмаас хүний амь эрсдээгүй ч суудлын тэрэгний жолооч гэмтжээ. Ослын газарт харьяа дүүргийн Замын цагдаагийн газрын ажилтнууд ажиллаж, хэргийг шалгаж байна.
Б.Чимэг