Замын хөдөлгөөний удирдлагын төв өнгөрсөн есдүгээр сараас эхлэн дүрэм зөрчсөн, урсгал сөрсөн жолооч нарын автомашины дугаарыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаж байгаа. Харин хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчиж, камерт бичигдсэн жолооч нарт энэ сарын 1-ээс хариуцлага тооцож эхэлсэн. Камерийн тусламжтайгаар дүрэм зөрчсөн жолооч нарыг илрүүлж, зөрчил гаргасан жолоочийн гэрийн хаягаар торгуулийн хуудас илгээж эхэлсэн байна. Мөн удаа дараа урсгал сөрсөн 200 гаруй жолоочийн эрхийг хасчээ.
Б.Чимэг