Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Бадраагийн амь насыг бүрэлгэж, ялын дээд хэмжээ авсан “Гэр хорооллын барилгажилт” хадгаламж зээлийн хоршооны захирал Ц.Түмэнгэрэлийн гадаад паспортыг ашиглан АНУ-д амьдарч байсан этгээдийг цагдаагийнхан саатуулсан талаар манай сайт мэдээлсэн билээ. Харин түүний паспортын хэргийн ТЕГ-ын мөрдөн шалгах албанаас шалгаж эхэлжээ. Ц.Түмэнгэрэлд 2007 оны дөрөвдүгээр сарын 26-нд шүүхээс цаазаар авах ял ногдуулсан юм. Харин шүүхийн шийдвэрийг 2008 оны есдүгээр сарын дундуур гүйцэтгэсэн хэмээн хэвлэлээр цацагдаж байсан билээ.
Б.Чимэг