Эрдэнэзуугийн удирдлага хосгүй үнэт бүтээлүүдээ шамшигдуулсан бололтой
Сан хөмрөгчид, хариуцлагатай албан тушаалтнууд нь музейдээ хадгалж буй түүх соёл, археологн, палеонтологийн хосгүй үнэт эдлэлийг албан тушаалаа ашиглан шамшигдуулж байсныг хууль хяналтын байгууллагынхан тогтоож, хариуцлага хүлээлгэсэн ч энэ төрлийн хэрэг давтагдсаар байна.
Сан хөмрөгчид, хариуцлагатай албан тушаалтнууд нь музейдээ хадгалж буй түүх соёл, археологн, палеонтологийн хосгүй үнэт эдлэлийг албан тушаалаа ашиглан шамшигдуулж байсныг хууль хяналтын байгууллагынхан тогтоож, хариуцлага хүлээлгэсэн ч энэ төрлийн хэрэг давтагдсаар байна. Хууль хяналтын байгууллагаас манай улсын түүх соёлын хосгүй дурсгалт бүтээлүүд хадгалагдаж байдаг Эрдэнэзуу хийдэд саяхан шалгалт хийж, Өндөр гэгээн болон түүний шавь нарын урласан гурван ч бүтээл алга болсныг тогтоожээ. Тиймээс УМБГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Энэ тухай мэдээллийг холбогдох байгууллагууд нэлээд нууцалж буй юм. Баттай эх сурвалжаас авсан мэдээллээр түүх, соёлын
хосгүй үнэт бүтээлүүд хадгалж буй Эрдэнэзууд цагдаагийн байгууллагаас саяхан гэнэтийн шалгалт хийсэн аж. Гэтэл хосгүй үнэт бүтээлд тооцогдох гурван бурхан нь солигдсон байжээ. Энэ хэрэгт холбогдуулж тус хийдийн удирдлага, сан хөмрөгчид нь эрүүгийн хэрэг үүсгэн УМБГ-т шалгаж буй юм. Уг нь тус хийдэд 2008 онд шалгалт хийгээд бүтээлүүдийг нь улсын бүртгэлд бүртгэж, баталгаажуулсан байж. Гэтэл гурван бүтээл солигдсон нь яах аргагүй удирдлагатай нь холбоотой бололтой.
Тус хийдээс хосгүй үнэт бүтээл алдсан тохиолдол ганц энэ биш гэнэ. Өмнө нь 2008 онд хийсэн тооллогын үеэр мөн их хэмжээний бүтээл дутаж байсан гэдэг.
Мөн өнгөрсөн хавар хятадуудын захиалгаар Өндөр гэгээний урласан Ганданзуу гэх бүтээлийг хулгайлах гэж байгаад баригдсан тохиолдол гарч байсан юм.