Энэ сарын 21-нд галт тэргээр зорчихдоо гялгар ууттай цагаан бодис биедээ нуусан бүлэг залуусыг Эрүүгийн цагдаа нар илрүүлжээ. Шинжээчдийн урьдчилсан дүгнэлтээр тэдний тээвэрлэж явсан бодис геройны төрлийн хар тамхи байсан гэнэ. Залуусыг Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулжээ. Харин хэргийг УМБГ-ын Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэг мөрдөх тасгийнхан шалгаж байгаа аж. Тэд "Бид юу ч мэдэхгүй. Хэн нэгэн нь бидний тээшинд хийсэн байх" хэмээн мэдүүлсэн байна.
Б.Чимэг