Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон зүүн зүгийн нутгийн хойд хэсэг, төвийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна.
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон зүүн зүгийн нутгийн хойд хэсэг, төвийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч явган шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 21-26 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар 17-22 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр 6-11 градус, бусад нутгаар 13-18 градус хүйтэн байна. УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр.18-20 градус хүйтэн байна.