С.Оюун гишүүний олны өмнө барагтаа л бол цуг явж харагддаггүй нөхөр Ч.Энхбаярыг хамтран ажилладаг япончууд нь Сүхбаатар дүүргийн шүүхэд өгчээ. Тэрбээр Өмнөговь аймгийн Баян-Овоо суманд алтны хайгуул хийх зөвшөөрөлтэй “Гоулдан нар” гэдэг компанитай аж. Энэ компанид нь хөрөнгө оруулсан япончууд мөнгөө юунд зарцуулж байгаа нь тодорхойгүй байгаа тул шүүхэд хандсан байна. Түүнийг хөрөнгө оруулагчдынхаа мөнгийг өөр компани руу шилжүүлсэн гэж хардаж байгаа гэнэ. Уг нь “Гоулдан нар” нь хөрөнгө оруулагч япончууд болон С.Оюун гишүүний нөхрийн хамтарсан компани байхаар анх ярилцаж тохиролцжээ. Гэсэн ч одоо хүртэл ганц Ч.Энхбаярын нэр дээр бүртгэлтэй байгаад япончууд гомдол гаргасан байна. Энэ асуудлын талаар Ч.Энхбаяр сонгууль болох гэж байгаа тул УИХ-ын гишүүн С.Оюуны нөхөр гэдэг утгаар ийм асуудал үүсгэж байна гэж улс төржүүлэн ярьж яваа гэнэ. Тэрбээр сэтгүүлч мэргэжилтэй бөгөөд 1990-ээд оны эхээр МҮОНРТ-д мэргэжлээрээ ажиллаж байгаад сүүлийн хэдэн жил бизнест хөл тавьсан юм байна.