“Гэр хороолол барилгажилт" хадгаламж зээлийн хоршооны захирал агсан Ц.Түмэнгэрэлийн паспортыг ашиглан хил зөрчсөн М гэгчийг саатууллаа. Түүнийг Токио- Улаанбаатар чиглэлийн онгоцноос буухад нь баривчилжээ гэсэн мэдээлэл гарсан. Энэ мэдээллийн мөрөөр Эрүүгийн цагдаагийн газрын албаны эх сурвалжаас тодруулахад "Манайх тийм асуудал шалгаагүй" гэсэн юм.
Хил хамгаалах ерөнхий газрын хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах албаны дарга дэд хурандаа Д.Баасанжаргал "Манай дээр ийм асуудал шалгагдаагүй болохыг баттай хэльө. Энэ мэдээлэл гарсан хэвлэлүүд ямар эх сурвалжаас авсан юм бол. Тэр газраас нь л асуух хэрэгтэй байх. Ямарч байсан хилээр Ц.Түмэнгэрэл гэсэн нэртэй паспорт ашигласан хүн орж ирээгүй" гэсэн хариулт өглөө. Харин ТЕГ-ын нэр бүхий албан тушаалтан "Одоогоос олон сарын өмнө зарим нэг хэвлэлээр Ц.Түмэнгэрэл цаазлуулаагүй, гадаадад амьд явна" гэсэн мэдээлэл цацагдсан. Үүний мөрөөр шалгасан. Тэр үеэр Ц.Түмэнгэрэлийн паспортыг ашигласан байж магадгүй гэсэн таамаглал байсан юм" гэлээ.
Ц. Түмэнгэрэл агсаны гэргий У.Энхжаргалтай холбогдлоо.
-Та юу хийж байна. Амьдрал ахуй сайн уу?
-Дажгүй. Эгч нь гуравдугаар хороололд нэг баар ажиллуулж байгаа. Амьдрал яах вэ болж байна.
-Талийгаачийг амьд явна гэсэн мэдээлэл хэвлэлээр гарах юм?
-Тийм ээ. Зарим нэгхүмүүс амьд мэнд байгаасай гэж боддог юм шиг байна лээ. Ойрын үед эгч нь эмчилгээ хийлгэж байна.
-Талийгаачийн паспортыг ашиглаад хил зөрчсөн этгээд баригдлаа гэх юм?
-Юун мэдээлэл юм бол доо. Би үзээгүй л байна. Талийгаачийн маань паспорт надад хадгалагдаж байгаа шүү дээ гэлээ.

Сэтгэгдэл (2)