Ирэх жил УИХ-ын сонгуулийг мажоритар давамгайлсан холимог тогтолцоогоор
явуулах болсон тул санал өгөх хуудас дээр өмнөх жилүүдийг бодвол олон
хүний нэр бичигдэх юм байна. Сонгогч урьд жилүүд шиг нэрийн өмнөх тоог дугуйлахгүй харин сонгсосон
хүн, намын нэрийн өмнөх дугуйг будаж бөглөнө. Ингэснээр сонгуулийн санал
тоолох машинаар уншуулах боломжтой болох аж.

Ирэх жил УИХ-ын сонгуулийг мажоритар давамгайлсан холимог тогтолцоогоор явуулах болсон тул санал өгөх хуудас дээр өмнөх жилүүдийг бодвол олон хүний нэр бичигдэх юм байна. Эхний хэсэгт мажоритар тогтолцоогоор сонгогдох тойрогт нэр дэвшигчдийн нэр байна. Хоёр дахь хэсэгт хувь тэнцүүлсэн 28 тойрогт гишүүдээ жагсаалтаар сонгох намын нэрс байх юм. Сонгогч урьд жилүүд шиг нэрийн өмнөх тоог дугуйлахгүй харин сонгсосон хүн, намын нэрийн өмнөх дугуйг будаж бөглөнө. Ингэснээр сонгуулийн санал тоолох машинаар уншуулах боломжтой болох аж. СЕХ-ноос гаргаад байгаа энэ хуудас нь ерөнхий загвар бөгөөд доороо тус бүр бар кодтой. Энэ нь сонгуулийн санал тоолдог “ориг” машинаар уншуулсан тохиолдолд хуудсыг бүртгэж авч, нэг хуудсыг дахин уншихаас сэргийлнэ. Гэсэн ч 2012 оны зургаадугаар сард орон нутаг, УИХ-ын сонгуулийг хамтад нь явуулах санал өөрчлөгдөхгүй бол орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийн хуудас мөн нэмэгдэх юм.