БНХАУ-ын дэд ерөнхийлөгч Хи Жинпин Вьетнамын нийслэл Ханойд айлчлах үеэр түүнийг алдаатай хэвлэсэн далбаа барьсан хүмүүс угтаж, гайхашруулжээ. Хятадын далбаа нь нэг том одыг дөрвөн жижиг од хагас тойрсон хэлбэртэй байдаг бөгөөд тэдгээр нь баруун дээд өнцөгт нь байрладаг. Тэгвэл Вьетнамын дипломат ажилтнууд тун хайнга хандаж нэг таван жижиг од болгож зүүн дээд өнцөгт нь байрлуулсан байжээ. Вьетнамчууд үүнд ямар нэг улс төрийн агуулга байхгүй гээд маш том алдаа гаргасандаа уучлалт хүссэн байна.
Үүнтэй төстэй явдал 2006 онд болж байжээ. Хятадын дипломат төлөөлөгчид Энэтхэгийн Делид айлчлах үеэр тэд тав биш зургаан одтой далбаагаар угтаж байсан гэнэ.
Үүнтэй төстэй явдал 2006 онд болж байжээ. Хятадын дипломат төлөөлөгчид Энэтхэгийн Делид айлчлах үеэр тэд тав биш зургаан одтой далбаагаар угтаж байсан гэнэ.
Б.Баяр



