Монголын тулгар төр байгуулагдсаны 2220 жил, “Улсын Драмын Эрдмийн Театр”-ын 80 жилийн ойд зориулан бүтээсэн Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” түүхэн жүжиг дахин тайзнаа тоглогдохоор болжээ. “Тэнгэрийн хүү” түүхэн жүжиг нь өнгөрсөн арваннэгдүгээр сард нээлтээ хийсэн билээ. Харин УДЭТ-ын уран бүтээлчид “Монгол Улсын Тусгаар Тогтнол”-ын 100 жилийн ойд зориулан ирэх оны нэгдүгээр сарын эхний долоо хоног дахин тайзнаа тоглох юм байна. Монголын анхны төрт улсын хаан Модун Шаньюгийн тухай өгүүлэх уг жүжгийн гол дүрийг жүжигчин Г.Эрдэнэбилэг бүтээсэн билээ.
Т.Энхэлээ