Пандора гаригийн
эзэн андарочуудын тухай кино гарсан даруйдаа үзэгчдийг шуугиулсан билээ. Үзэгчид
“Ж.Камерон л ийм санаа гаргахгүй бол хэн ийм гайхамшгийг бүтээх билээ” хэмээн
ам уралдан магтацгааж байсан. Гэтэл Ж.Камерон “Аватар” киноны санааг зөгнөлт
зохиолч, найруулагч Брайант Мураас хулгайлсан байж болзошгүй гэдэг ээлжит
шуугиан дэгдэв. Учир нь Брайант Мур найруулагч өөрийн санааг нь хулгайлсан
хэмээн Ж.Камерон болон “20th Century Fox” кино студиэс
2,5 тэрбум ам.доллар нэхэмжлэн шүүхэд хандсан байна.
Т.Энхэлээ