Нийтийн тээврийн 400 автобусны хөдөлгүүрийг дизелиэс гадна хийн
түлшээр ажилладаг болгон сольж байгаа гэнэ. Ингэснээр том автобуснаас
ялгардаг хорт утааг 30 хүртэлх хувиар бууруулах юм. “Агаарын бохирдлыг
бууруулах үндэсний хороо”-ноос хийж буй уг ажлын хүрээнд “Автобус 1”
компаний 120, “Автобус 3” компаний 80, “Цахилгаан тээвэр”-ийн 50
автобусыг шинэчилж байгаа юм.

Нийтийн тээврийн 400 автобусны хөдөлгүүрийг дизелиэс гадна хийн түлшээр ажилладаг болгон сольж байгаа гэнэ. Ингэснээр том автобуснаас ялгардаг хорт утааг 30 хүртэлх хувиар бууруулах юм. “Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо”-ноос хийж буй уг ажлын хүрээнд “Автобус 1” компаний 120, “Автобус 3” компаний 80, “Цахилгаан тээвэр”-ийн 50 автобусыг шинэчилж байгаа юм. 150 литр багтаамжтай баллонд шахсан хийн түлшээр 700-800 км зам туулах боломжтой. Төрийн өмчит компаний 400 автобусны дараа хувийн долоон байгууллагын 150 гаруй автобусыг хийн түлшийн ажиллагаатай болгоно. Эхний ээлжинд явуулын станцаар хийн түлшийг цэнэглэх хэдий ч цаашдаа томоохон суурин станц байгуулахаар төлөвлөж байгаа аж. Дизель түлш дутуу шатаж, агаарт хорт утаа ялгаруулдаг бол дуу шаталтыг хийн түлш нэмснээр бүрэн шатаадаг байна. Ингэснээр хөдөлгүүрийн эдэлгээ уртасч, эдийн засгийн хувьд 15 хувийн хэмнэлтийг ч гаргах боломжтой ажээ.
Б.Болдсүх