Өмнөд хөршийн нэртэй
найруулагчдын нэг Жан Имоугийн шинэ кино “Дайны цэцэгс” “Алтан
бөмбөрцөг” наадмын гадаад хэл дээрх шилдэг киноны төрөлд нэр дэвшихээр боллоо.
Мөн удахгүй “Оскар”-т нэр
дэвшихээр бэлдэж байгаа гэнэ. Тус киноны гол
дүрд Оскарын шагналт Кристиан Бэйлийг тоглуулсан бөгөөд
анх удаа Хятад киноны гол дүрд барууны хүн тоглосон нь энэ юм. 1931-1945 оны Хятад дахь Японы
түрэмгийлийн тухай хөндсөн уг кино 1937 оны Нанжингийн аймшигт цуст аллагыг гол
сэдвээ болгон авчээ. Япон цэргүүд хятад хүмүүсийг хэрхэн алж, яргалж, охидыг нь
хүчирхийлж байсныг кинонд үзүүлсэн байна. Ер нь түүхийн баримтаас харахад япон
цэргүүд Нанжинд 300 гаруй мянган хятад хүнийг алсан гэдэг. Арай
өөр шийдлээр хийгдсэн энэ киног “Оскар”-аас юм дуулгаж мэднэ хэмээн өмнөд
хөршийн кино судлаачид таамаглаж байгаа юм. Харин найруулагч Жан өөрөө “Ямар ч
байсан бид маш их хичээж, ажиллаж байж энэ киног бүтээсэн. “Оскар”-ын эздийг
ямар шалгуураар сонгодгийг үнэндээ би ойлгодоггүй” гэж ярьлаа. 100
сая ам.доллараар бүтсэн тус киноны санхүүжилтийг Хятадын Засгийн газраас гаргасан байна. Ирэх онд өмнөд хөршид орон даяар нээлтээ
хийх уг киног АНУ-ын зарим
театрт өнгөрсөн сард
гаргажээ.
Т.Энхэлээ