Шинэ он гарангуут хэрэгжиж эхлэх нэгэн хууль бол хуучин авто машины
онцгой албан татварын тухай хууль юм. Үйлдвэрлэгдээд 10 жил болсон
автомашиныг хилээр оруулж ирэхэд оноож буй татварыг 50 хувь хүртэл буюу
доод тал нь таван сая төгрөгөөр нэмнэ.

Шинэ он гарангуут хэрэгжиж эхлэх нэгэн хууль бол хуучин авто машины онцгой албан татварын тухай хууль юм. Үйлдвэрлэгдээд 10 жил болсон автомашиныг хилээр оруулж ирэхэд оноож буй татварыг 50 хувь хүртэл буюу доод тал нь таван сая төгрөгөөр нэмнэ. Гэтэл уг хууль батлагдсан ч хэрэгжих хугацаанаас 2-3 долоо хоногийн өмнө машины үнэ нэмэгджээ. Хууль батлагдахаас өмнө есөн саяд машин авна гэж тохирсон ченж хуулийн дараах гурав хоногт үнээ хоёр саяар нэмсэн байх жишээтэй. Мөн Замын-Үүд боомт одоо автомашинд “дарагдаад” байгаа гэнэ. Өндөр татвараас урьтаж машинаа оруулж ирэх, тэдгээрийг он гаргаад өндөр үнээр худалдах нь ченжүүдэд л ашигтай. Өнөөдрийг хүртэл машины үнэ хэрхэн нэмэгдэж, он гарсны дараа хэд хүрэхийг таамаглах боломжгүй байна.
Б.Болдсүх