Арго багшийг ирэх сонгуульд нэр дэвшихийн тулд МАН-д гишүүнээр элсэх
хүсэлт гарган, тус намын томчуудыг царайчилж явна гэсэн мэдээ зарим мэдээллийн
сайтаар өчигдөр гарсан билээ. Энэ талаар тодруулахаар Арго
багштай холбоо барив.

Арго багшийг ирэх сонгуульд нэр дэвшихийн тулд МАН-д гишүүнээр элсэх хүсэлт гарган, тус намын томчуудыг царайчилж явна гэсэн мэдээ зарим мэдээллийн сайтаар өчигдөр гарсан билээ. Энэ талаар тодруулахаар Арго багштай холбоо барив. Тэрбээр “Би ирэх сонгуульд нэр дэвшихгүй. Тэгэх шаардлага ч байхгүй. Саяхан МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхийн өрөөгөөр ороод гарахад хүмүүс тэгж хардсан юм шиг байна. Хэнтий аймгийн нутгийн зөвлөл 25-нд шинэ жилээ тэмдэглэх гэж байгаа. Шинэ жилээ яаж тэмдэглэх талаар У.Хүрэлсүхтэй ярилцаад гарсан юм. Өрөөгөөр нь нэг ороод гарахад тэгж бодсон юм шиг байна. Би намын харъяалалгүй хүн. Харин би АН-д гишүүнээр элсэх бодолтой байгаа. Дараагийн долоо хоногоос ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат гуайтай уулзаж энэ намд орох саналаа тавина. Би бол ардчиллыг дэмждэг хүн. Ардчилсан намд элслээ гээд сонгуульд нэр дэвшихгүй, намын үйл ажиллагаанд оролцоод явна. Намайг АН-д гишүүнээр элсэх гэж байна гэж бичвэл их зөв зүйл болно. Ардчилсан хувьсгалын жагсаал цуглааныг зохион байгуулж явсан хүмүүсийн нэг нь би. Түүнээс биш МАН-д элсэх бодол надад огт байхгүй” гэж хэллээ.
Т.Хулан