Засгийн газрын хоёр тогтоолын заалтуудын тухай иргэдийн зүгээс гомдол
гарган Үндсэн хуулийн цэцэд хүргүүлжээ. Эдгээрийг энэ сарын 27, 28-ны
өдөр дунд суудлын цэцээр хэлэлцэхээр болжээ. Тухайлбал, “Гол мөрний
урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий
газарт алтны шороон ордын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн хэсэгт

Засгийн газрын хоёр тогтоолын заалтуудын тухай иргэдийн зүгээс гомдол гарган Үндсэн хуулийн цэцэд хүргүүлжээ. Эдгээрийг энэ сарын 27, 28-ны өдөр дунд суудлын цэцээр хэлэлцэхээр болжээ. Тухайлбал, “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт алтны шороон ордын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн хэсэгт уурхайн хаалт, нөхөн сэргээлт, байгаль орчны мониторингоос бусад үйл ажиллагааг зогсоохыг Мэргэжлийн хяналтын газарт даалгасугай” гэсэн 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “Журам батлах тухай” 299 дүгээр тогтоолын гуравдахь заалтыг Үндсэн хуульд нийцэх эсэхийг хэлэлцэх юм байна. Мөн 2007 оны есдүгээр сарын 28-ны өдрийн 250 дугаар тогтоолын гуравдахь заалтад “Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад орон сууц барих зориулалтаар газар олгох, гэрээ байгуулахдаа барих орон сууцны 2.0 хувийг үнэ төлбөргүйгээр, 20.0 хүртэл хувийг өөрийн өртгөөр нь тооцож тусгай санд шилжүүлэх...” гэж заасан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэх гэнэ. Эдгээр асуудлыг Үндсэн хуулийн цэцийн ордны хуралдааны танхимд нээлттэй хийх аж.
Б.Болдсүх