Хойд Солонгосын эрх баригчид удирдагчаа хөдөөлүүлэх ёслолд гадаад
улсаас ямар ч хүн оролцуулахгүй хэмээн мэдэгдсэн билээ. Ким Чен Ирийн
ойрын хүрээний цөөхөн хүнийг уг ёслолд урьсан бөгөөд тэдний нэг нь Японы
алдартай илбэчин Тэнко (Марико Итакүра) болж байна.

Хойд Солонгосын эрх баригчид удирдагчаа хөдөөлүүлэх ёслолд гадаад улсаас ямар ч хүн оролцуулахгүй хэмээн мэдэгдсэн билээ. Ким Чен Ирийн ойрын хүрээний цөөхөн хүнийг уг ёслолд урьсан бөгөөд тэдний нэг нь Японы алдартай илбэчин Тэнко (Марико Итакүра) болж байна. “Кимийн гэр бүлийн нэгэн гишүүнээс надад оршуулгад оролцох урилга цахим шуудангаар ирсэн. Ёслолд цагаан өнгийн хувцас өмсөж оролцохыг хүссэн байна лээ” гэж Тэнкогийн ярьсаныг Өмнөд Солонгосын “Чочон Ильбо” сонин өнөөдрийн дугаартаа бичжээ.
Өнөө жил 52 настай Тэнко 1998, 2000 онд Хойд Солонгост урилгаар очин Ким Чен Ирт илбийн шоугаа үзүүлсэн бөгөөд их удирдагчтай арав гаруй удаа зоог барьж байжээ.