зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Яруу найрагч Ц.Чимиддорж нас нөгчжээ

2011-12-23
0
ЖИРГЭХ
Монгол түмний хайртай яруу найрагч Цэндийн Чимиддорж урьд шөнө зүрхний өвчнөөр нас нөгчжээ.  Монголын Радиогийн "Малчин" нэвтрүүлгийн сурвалжлагчаар 32 жил ажиллаж монгол түмэн, тэр дундаа малчин олны туйлын хайр хүндэтгэлийг хүлээсэн эрхэм хүн тэрбээр Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн болон С.Буяннэмэхийн шагналт, "Болор цом" наадмын хошой тэргүүн байрын эзэн байлаа. Гэр бүл, үр хүүхэд, түүний шүлэг бүтээлийг шимтэн сонсдог мянга мянган монгол хүнд эмгэнэл илэрхийлэхийн хамтаар Ц.Чимиддоржийн сүүлийн ярилцлагын нэгнийг хүргэж байна.
   Монгол түмний хайртай яруу найрагч Цэндийн Чимиддорж урьд шөнө зүрхний өвчнөөр нас нөгчжээ.  Монголын Радиогийн "Малчин" нэвтрүүлгийн сурвалжлагчаар 32 жил ажиллаж монгол түмэн, тэр дундаа малчин олны туйлын хайр хүндэтгэлийг хүлээсэн эрхэм хүн тэрбээр Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн болон С.Буяннэмэхийн шагналт, "Болор цом" наадмын хошой тэргүүн байрын эзэн байлаа. Гэр бүл, үр хүүхэд, түүний шүлэг бүтээлийг шимтэн сонсдог мянга мянган монгол хүнд эмгэнэл илэрхийлэхийн хамтаар Ц.Чимиддоржийн сүүлийн ярилцлагын нэгнийг хүргэж байна.

  Ц.Чимиддорж: Дарс шиг амттай шүлэг бичих ёстой

-Та Монголын яруу найрагт мөрөө үлдээсэн хүн. Удахгүй шинэ ном тань мэндлэх гэж байгаа гэж сонслоо?
-Тийм ээ. Би энэ онд “Есөн намрын зээрд” нэртэй ном бичсэн. Номынхоо шүлгийг олон жил дарж байж сая гараас гаргалаа. Оны дараа уншигчдад хүргэнэ. Гайгүй бүтээл болсон болов уу гэж хувьдаа найдаж байгаа. Зээргэнэ ер гандаж гунддаггүй. Ялангуяа хүн үсээ угаахад огт ганддаггүй. Үүнийг би Монголын төгөлдөр ухаан гэж тунгаадаг. Тиймдээ ч миний ном яаж ч хэрэглэсэн гандаж гундахгүй брлов уу гэж бодож хэдэн шүлгээ баринтагласан юм.

-Номын тань мялаалгыг хэн өргөсөн бэ?
-Ардын уран зохиолч Д.Цоодол нэлээн дээр мялаалга өргөчихсөн юм. Түүнээс хойш номоо дарчихсан. Дарах тусам дарс чангардаг гэдэг шиг шүлгүүдээ эргээд харсан чинь бүгдийг нь засмаар санагдсан шүү.

-Зохиолчид бие биесээрээ орж гарч уран бүтээлийн халуун яриа өрнүүлдэг. Тэр үедээ сархад балгаж онгодоо хөглөх нь ч бий?
-Яруу найрагч, зохиолчдыг л архи уудаг гэж ярьдаг ч архи уудаг хүн Монголд цөөхөн. Гэхдээ бид өөрсдөө архи юм шүү дээ. Бид нарын нэрсэн архи шүлэг. Тэр шүлгүүдийг маань уншиж байгаа хүн архи ууж байгаа гэсэн үг. Тийм л дарс шиг амттай шүлэг бичих ёстой. Энэ бол ард түмэнд өгч байгаа үнэгүй дарс юм.

-"Таны Малчин” шүлэг нэг үе үзэгч сонсогчдыг шуугиулж байсан. Дахин түүн шиг үеийн үед уншигчдад хүрсэн шүлэг хэр төрж байна вэ?
-Нэг удаа Дундговь аймгийн Эрдэнэдалай сум руу адуучдын зөвлөгөөнд оролцохоор явж байлаа. Тэгээд овоонд чулуу нэмчихээд иртэл “Машин тэргэнд суугаад дотор муухайрдаг
Малаа хороолгосон гэхээр дотор муухайрдаг” гэдэг хоёр мөр орж ирдэг юм байна.
Тэр зөвлөгөөний бөхийн барилдаанд Д.Баяраа заан түрүүлж байсан торгон агшинд “Малчин” шүлгээ тэрлэсэн дээ. Бас энэ зөвлөгөөнд зууны манлай уртын дууч Н.Норовбанзад гуай очсон юм. Бид хоёр Дорноговь аймгийн Их газрын чулуунд төрсөн. Түүгээрээ бахархдаг. Тэр хүний хажууд төрсөн ч би дуучин болоогүй, яруу найрагч болсон. Гэхдээ би дуулдаг. Залуудаа Дундговь аймагтаа Адарсүрэн гэж явлаа шүү дээ. Адраа ах миний шүтээн.

-Хүмүүс нас ахих тусмаа нутгаа санаж очмоор санагддаг болдог гэх юм билээ. Та ч мөн адил байсхийгээд нутгаараа үдэлж буудаллаж эрч хүч авдаг биз?
-Би нутгаараа очихдоо сумын төвөөр дайрдаггүй. Шууд л төрсөн нутагтаа очдог. Дундговь аймаг, Дэрэн сумаар дайраад явахаар ангийн андуудаас эхлээд сархад балгах хүн мунддаггүй юм. Аль болох түүнээс хол байж төрсөн бууцан дээрээ очиж хөрвөөхийг боддог. Энэ бол эр хүний бардам чанар болов уу. Говийн ноён хутагт Данзанравжаагийн шүлгэнд ч бардам сэргэлэн байх ёстой гэж олон удаа гардаг шүү дээ.

-Та энэ жилийн “Болор цом” наадамд оролцох уу, эсвэл шүүгч хийх үү. Ер нь та энэ удаагийн “Болор цом” наадамд ямар үүрэг гүйцэтгэх вэ?
-Би “Болор цом” наадамд би хоёр удаа түрүүлж, гурван удаа аман хүзүүдсэн. Тийм учраас одоо “Болор цом” наадамд орох шаардлагагүй. Олон удаа оролцоно гэдэг шүүгдсэн гэсэн үг. Энэ жилийн хувьд арын сайхан хангай Архангай аймагг очиж “Тайхар чулууны тууль” шүлгээ уншсан. Тайхар чулууг өргөөд буцаагаад тавих хэмжээний шүлэг болсон гэж бодож байна. Тэгээд ч Архангай сайхан нутаг шүү дээ. Бас “Хоргын тогоонд цутгасан бугын жим” шүлгээ уншлаа.
   Хоргын тогоо руу өнгийхөд өөрийн эрхгүй толгой эргэдэг юм. Тиймээс Хоргын тогоогоор дүүрэн мод битгий тариасай, түүнийг тэр хэвээр нь онгон дагшнаар нь байлгаасай гэж боддог. Би энэ газар дөрвөн удаа очиж байлаа. Үнэхээр сайхан үзэсгэлэнт газрын нэг шүү дээ. “Болор цом” яруу найргийн сайхан наадам. Цагтаа Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн Д.Пүрэвдорж, П.Бадарч, Т.Галсан гээд аваргууд уралддаг нэр хүндтэй наадам байлаа. Гэтэл сүүлийн үед хэдэн хүүхэд хоорондоо уралдаад л өнгөрдөг болоод байна шүү дээ.

-Үнэндээ тэр үеийн “Болор цом” наадмын шүлгүүдийг уншигчид амнаас ам дамжин ярьцгааж цээжилдэг байсан нь нууц биш шүү дээ. Тэгээд ч сүүлийн үед энэ наадмын үнэ цэнэ буураад байна уу даа?
-Олон даваатай болсноос үүдэлтэй янз бүрийн асуудал үүсээд байгаа юм. Би хувьдаа “Сэлбэ”, “Хүүхэдгүй морь”, хамгийн сүүлд “Малчин” шүлгийг уншаад түрүүлж байлаа. Гэтэл өнөөдөр олон даваатай болсон учраас сайн шүлгээ авч үлдээд яахав дээ гэсэн шүлгээ уншаад нэгийн даваанд уначихаж байна. Тийм учраас олон даваатай болгохгүйгээр хуучнаар нь нэг шүлэг л уралдуулж байвал зүгээр юм шиг санагддаг юм. Энэ үүднээс энэ жилийн наадмыг шударга, цөөхөн шүлгээр уралдуулаасай гэж бодож байна.
   Уралдаан гээд ярьсантай холбогдуулж ярихад сонгуульд нэр дэвшиж байгаа хүмүүс нутагтаа нэр дэвшдэгээ болих хэрэгтэй. Улс эх орноо л хөгжүүлэх гэж байгаа юм бол аль ч аймгаас нэр дэвшиж болно шүү дээ. Зөвхөн нутгийнх нь хэдэн ах дүү, танилынх нь хүрээнд явуулж байхын оронд өөр чаймаг суманд нэрийг нь сольж дэвшүүлээсэй гэж боддог. Ингэсэн нөхцөлд Монголын парламентад агуу их туршлага болно.

-Зохиолчид бусдаас ялгарах өвөрмөц онцлог төрхтэй байдаг. Таны хувьд ?

-Хүн бүхэнд өөрийн гэсэн өнгө төрх байдаг. Гэхдээ үсээ ургуулсан хүн болгон зохиолч биш. Миний хувьд найман нас хүртлээ даахиа үргээлгээгүй. Айлын ганц хүү учраас нэлээд эрх танхи талдаа өссөн. Тэгээд сургуульд ороод яах аргагүй үсээ авахуулсан даа. Түүнээс хойш уран зохиолтой холбогдоод дахиад л үсээ ургуулаад явж байна. Үс бол миний үг. Хэрэв үсээ авахуулчих юм бол би хэн ч биш болно. Миний уран бүтээлд ихэвчлэн хөдөө нутгийн өнгө аястай шүлгүүд зонхилдог. Тэр дундаа адуу мал морь. Тиймээс би хаа ч явсан шүлгээрээ уралдаж шүлгээ морь гэж боддог.

-Дуучид тодорхой ханшаар дуулдаг. Харин зохиолчдын хувьд зах зээлийн нийгэмд уран бүтээлээрээ амьдрах боломж хэр байна вэ?
-Монголын радиогийн “Малчин” нэвтрүүлгийн сурвалжлагчаар 32 дахь жилдээ ажиллаж байна. Энэ нэвтрүүлгийг явуулахад малчид, малтайгаа ойрхон байдаг юм. Малдаа ойрхон байна гэдэг төрийнхөө сүлдтэй ойрхон байна гэсэн үг. Малыг хамгаална гэж ярьдаг ч цаг дээрээ хамгаалаад байгаа юм байхгүй. Өвөлд нь малтайгаа шуурганд уруудаад, зунд нь цагаан идээг нь хүртэнэ гэдэг монгол хүнд оногдсон хувь заяа юм. Ингэж л бодож би “Малчин заяа”нэртэй дуугаа бичсэн дээ.

-Захиалгын уран бүтээл тасардаггүй биз?
-Хүмүүс захиалгаар уран бүтээл хийлгэдэг. Гэхдээ бид ямар нэг ханш тогтоодоггүй. Өгсөнийг нь аваад, өгөөгүйг нь буянаараа болог төгөлдөр гээд л өнгөрдөг. Төгөлдөр гэдэг үг миний амны уншлага болсон үг. Баярласан үедээ төгөлдөр гэдэг үгийг хэлэх дуртай. Ачдаа ч Төгөлдөр гэж нэр өгсөн.

-Уран бүтээлийн замд хөтөлсөн багшийнхаа тухайд?

-Миний шүлгийн анхны багш Г.Төмөр Дундговь аймгийн Мандалговьд намайг дагуулж уулын орой дээр гараад анхны “Эжий” шүлгийг минь дэглэж байлаа. Дээр нь П.Бадарч, Б.Лхагвасүрэн нарын гурван багш нараараа яруу найраг заалгаж өдий хэмжээний яруу найрагч болсон хүн дээ би.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Зочин (124.158.75.10)
    mknukliin saihan nairagch munhud amgalan naoirsoh boltugai daa
    2011 оны 12 сарын 24 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    амар амгалан нойрсох болтугай
    2011 оны 12 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт хоноглохгүй байхыг зөвлөв
    8 цаг 32 мин
  • Аялалд гарахдаа “мартаж болохгүй” зүйлсийн жагсаалт
    8 цаг 52 мин
  • Бөхийн өргөөний уулзвараас Натурын зам хүртэлх хааж, шинэчилнэ
    9 цаг 44 мин
  • Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан, бороотой
    9 цаг 49 мин
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    21 цаг 43 мин
  • Гачууртад шүлхий бүртгэгдэж, хөл хорио тогтоожээ
    Өчигдөр 13 цаг 44 мин
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
    Өчигдөр 13 цаг 38 мин
  • Э.Цэндбаатар WBA холбооны Хойд Америкийн 2x аварга боллоо
    Өчигдөр 13 цаг 20 мин
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
    Өчигдөр 12 цаг 17 мин
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • Монгол наадмын тэнгэрт “шинэ салхи” сэвэлзэв
    Өчигдөр 11 цаг 23 мин
  • Бороо орж байгаа үед нөөлөг салхинаас болгоомжлохыг зөвлөв
    Өчигдөр 11 цаг 13 мин
  • Тэмээтэй хөшөөний уулзварыг хааж шинэчилнэ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан, оройдоо дуу цахилгаантай аадар бороо орно
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
    Уржигдар 22 цаг 26 мин
  • Наадам: Улсын начингаас “Улсын арслан”, аймгийн Хурц арслангаас “Улсын гарьд”
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Э.Батмагнай: Энэхүү сайхан мэдрэмжийг өглөө босохдоо бодож, шөнө унтахдаа зүүдэлж, 15 жилийг зориулсан байна
    Уржигдар 22 цаг 14 мин
  • Б.Пүрэвсайхан: Сайхан зүтгэж л байна, болох байгаа
    Уржигдар 19 цаг 32 мин
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
    Уржигдар 18 цаг 59 мин
  • Танилц: “Улсын харцага” цолны болзол хангасан бөхчүүд
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • "Бүх цэргийн наадам"-аар шөвгөрсөн найман бөхийн допингийн хариу иржээ
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Улсын цолон ойрхон бөх #8: Аймгийн заан С.Доржпалам
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • Улсын цолонд ойрхон бөх #9: Аймгийн хурц арслан М.Еркебулан
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
  • Г.Тэмүүлэн: Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 126 гишүүний ирцтэй байх ёстой
  • "Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна
  • Д.Амарбаясгалан: Хараат бус байдал, шийдвэр гаргах чадамж, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлж парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулж чадлаа
  • Наадам айсуй: Төрийн наадамд ганц ч сум алдалгүй 40 онон түрүүлсэн Хөдөлмөрийн баатар, Дархан мэргэн Ш.Даваахүү
  • Тэдний "Чингис Жагаа"-гийн "Төрийн шагнал" хүртэж байгаа уран бүтээлд дайн үлдээсэн үгс
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
  • Японы Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна
  • "Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 126 гишүүний ирцтэй байх ёстой
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Монголчууд донтох хандлага хамгийн бага таван үндэстний нэгээр тодров
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Улсын цолон ойрхон бөх #8: Аймгийн заан С.Доржпалам
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Наадам айсуй: Төрийн наадамд ганц ч сум алдалгүй 40 онон түрүүлсэн Хөдөлмөрийн баатар, Дархан мэргэн Ш.Даваахүү
  • Боломжгүй мэт гайхамшигтай спортын 4 таамаг 
  • Японы Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо
  • Д.Амарбаясгалан: Хараат бус байдал, шийдвэр гаргах чадамж, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлж парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулж чадлаа
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • Төв аймгийн Бүрэн сумыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа
24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК